Хятад улс “Starlink”-тэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ
8 сарын 8. 11:450

Мягмар гарагт Хятад улс “SpaceX” компанийн “Starlink” интернэт үйлчилгээтэй өрсөлдөх зорилгоор интернэтийн хиймэл дагуулуудын эхний багцыг хөөргөжээ.

“Thousand Sails” нэртэй уг төсөл нь дэлхийн нам тойрог замд байрладаг 15 мянга гаруй хиймэл дагуулаас бүрдэх бөгөөд дэлхий даяар интернэтийн үйлчилгээ үзүүлнэ гэж Хятадын тал мэдэгдсэн байна.

Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Тайюань хөөргөх төвөөс “Long March 6A” зөөгч пуужингаар эхний 18 хиймэл дагуулыг амжилттай хөөргөснийг Хятадын ШУА мэдээлжээ.

Хятад улс 2025 он гэхэд дэлхийг хамарсан интернэтийн сүлжээг бий болгохын тулд бүтээн байгуулалтын эхний үе шатанд 648 хиймэл дагуулыг сансарт байрлуулахаар төлөвлөсөн тухай төрийн мэдлийн CCTV телевиз мэдээлсэн байна.

Хиймэл дагуулуудыг хөөргөсөн нь сансар огторгуйн салбар дахь Хятадын томоохон амбицыг, мөн Хятад, АНУ-ын хоорондох технологийн өрсөлдөөн ширүүсч буй энэ үед тус салбар дахь Америкийн ноёрхлыг халахыг зорьж буйг харууллаа.

Хятад улс 2020 онд АНУ-ын засгийн газрын эзэмшилд байдаг дэлхийн байршил тогтоох систем буюу дэлхий даяар өргөн хэрэглэгддэг GPS-тэй өрсөлдөхүйц BeiDou навигацын хиймэл дагуулын системийг байгуулж дуусгасан юм.

Энэ оны зургаадугаар сард Хятадын “Чанъе-6” аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талын хөрсний дээжийг Дэлхийд авчирсан байна. Мөн 2033 онд Ангараг гараг руу Хятадын сансрын нисгэгчдийн эхний багийг илгээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37