Хятад цэргүүд цахилгаан тэшүүр, шувуун дронтой бэлтгэл хийлээ
8 сарын 6. 13:000

Хятадын тусгай хүчний цэргүүд цахилгаан дугуйт тэшүүр, тийрэлтэт усан тэшүүр, шувуун дүрстэй дрон гэх мэт дайны олон шинэ төхөөрөмжөө гайхууллаа.

Тухайлбал, Хятадын Ардын чөлөөлөх армийн 97 жилийн ойн хүрээнд Жианши мужид байрлах Нанчан явган цэргийн академид зохион байгуулсан байлдааны сумт цэргийн сургуулилалтыг Хятадын төрийн мэдээллийн “Чайна Милитари” телевизийн суваг нэвтрүүлсэн юм.

 

 

Тус нэвтрүүлгээр Хятадын усан цэргийн элит Жианлон цэргүүд хиймэл нуурын хөвөөн дээгүүр тийрэлтэт усан тэшүүрээр гулган хурдалж байгааг бахархалтайгаар харуулжээ. Мөн өөр нэгэн цэрэг болжмор болгон өнгөлөн далдалсан дрон хөөргөж байлаа. Цаашлаад автомат буутай цэргүүд цахилгаан дугуйт тэшүүр унан явааг гаргахад жагсаалын тэргүүнд яваа цэрэг бүргэдийн дүрстэй дрон хөөргөж үзүүлэв. Мөн жагсаалд явсан өөр нэгэн цэрэг дөрвөн сэнс бүхий өнгөлөн далдлаагүй жижиг дрон хөөргөж, түүгээрээ хана тэсэлж үзүүллээ.

 

 

Түүнээс гадна тус нэвтрүүлгээр тийрэлтэт үүргэвч болон олон өөр өөр зориулалттай дронуудыг танилцуулсан байна.

Олон улсын цэргийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрч амжаагүй ч, сүүлийн үед тулааны талбар дээр хувийн цахилгаан тээврийн хэрэгсэл цөөнгүй ажиглагдаж байна. Орос цэргүүдийн хувьд нэг байрлалаас нөгөөд чимээгүй, түргэн шилжихийн тулд цахилгаан скүүтр унах, дроны бөмбөгөөс бултахын тулд мотоцикл унах зэргээр хувийн цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Түүнчлэн Украины талаас хэрэглэж байгаа тактик олон улсын батлан хамгаалахын салбарт хямд өртөгтэй дроны хэрэглээг моданд оруулж, АНУ-ын арми гэхэд л 2025 оны төсөвтөө хямд өртөгтэй байлдааны дрон үйлдвэрлэлд 2.4 тэрбум ам.доллар тусгасан юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18