Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
6 сарын 30. 2:090

Спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nike компани орон нутгийн цагаар 27-ны өдөр өнгөрсөн улирлын гүйцэтгэлээ зарласны дараа хувьцааны үнэ нь 10 гаруй хувиар унажээ. Учир нь тус компани 2025 оны санхүүгийн жилд (2024 оны 6-р сараас 2025 оны 5-р сар хүртэл) борлуулалт буурна гэж таамагласантай холбоотой.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр Nike компани өнгөрөгч 4-р улиралд (санхүүгийн жилийн 3-р сараас 5-р сар хүртэл) ердөө 12.6 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оныхоос 1.7 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцлов. Улмаар онлайн худалдааны борлуулалт удааширснаас гадна Хятадын эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, зах зээл дээрх хэрэглэгчийн чиг хандлага ч таамаглахын аргагүй байгаа зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас борлуулалтын гүйцэтгэлийн таамаглалаа эрс бууруулсан байна.

Компанийн зүгээс санхүүгийн жилийн эхний улиралд (6-р сараас 8-р сард) борлуулалт 10 хувиар буурна гэж таамаглажээ. Энэ нь шинжээчдийн таамаглалаас (3.2 хувь) хамаагүй өндөр байгаа нь анхаарал татаж буй юм. Түүнчлэн Nike-ийн 2024 оны санхүүгийн жилийн (2023 оны 6-р сараас 2024 оны 5-р сар) нийт борлуулалт 51.36 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. “Ковид-19” цар тахал ид дэгдэж байсан үеийг эс тооцвол энэ нь 2010 оноос хойших жилийн борлуулалтын хамгийн бага өсөлт юм. Хятад болон бусад орнуудад борлуулалт сайн байсан ч тус компанийн охин компани болох Converse-ийн борлуулалт өнгөрсөн улиралд Хойд Америк болон Баруун Европт 18 хувиар буурсан нь үүнд ихээр нөлөөлсөн аж. Мөн өдөр 94.19 ам.доллароор хаагдсан Nike-ийн хувьцааны үнэ цагийн дараах арилжаагаар 82 ам.доллар хүртэл буурсан байх юм. Ингэснээр энэ оны эхэнд хувьцааны үнэ нь 106.5 ам.доллар байсантай харьцуулахад бараг 20 хувиар унаад байна.

Nike компани гүйлтийн спорт гутлын салбар дахь байр сууриа хадгалж үлдэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэж шинжээчид үзжээ. Wall Street Journal сонин мөн өдөр "Гүйлтийн спортын талбараас нэг компани илт байхгүй болоод байна. Тэр бол яах аргагүй Nike” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Өдгөө Nike-ийн логотой гүйлтийн гутлын орыг New Balance, Hoka, Asics брэндүүд эзлээд байгаа билээ.

Nike компани ирэх сард Парисын олимп эхлэхтэй зэрэгцэн борлуулалтаа сэргээхийн тулд чадах бүхнээ хийхээр төлөвлөж байна. Nike-ийн Санхүү хариуцсан захирал Мэтью Френд шинжээчидтэй хийсэн бага хурлын үеэр хэлэхдээ “Ийм хэмжээний бууралтыг сэргээхэд цаг хугацаа хэрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгдэх хугацаанд борлуулалт буурах нь тодорхой” гэж онцолжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
1
2
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас