2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
6 сарын 29. 23:210

2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятадад үйлдвэрлэсэн автомашин эзлэнэ гэх судалгаа гарчээ. Хятадын автомашин үйлдвэрлэлийн салбарын өртөг хямд байгаа нь давуу тал болж байгаагаас гадна шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт тун хурдацтай явагдаж байгаа зэрэг нь өсөлтийн гол хөшүүрэг болж буй аж.

Олон улсад данстай зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Alix Partners компани орон нутгийн цагаар 27-ны өдөр нийтэлсэн тайландаа “АНУ болон Европын эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед автомашины зах зээл дэх богино хугацааны өсөлтийг Хятад улс тэргүүлж байна. Цаашлаад 2030 он гэхэд Хятадын брэндүүд дэлхийн автомашины зах зээлийн 33 хувийг эзлэх төлөвтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Харин энэ жилийн хувьд 21 хувийг эзлэх төлөвтэй байгаа юм.

Alix Partners "Хятадын автомашин борлуулалтын ихээхэн хэсэг нь гадаад зах зээлд чиглэсэн байх болно" гээд хилийн чанад дахь борлуулалт энэ онд 3 сая ширхэг байсан бол 2030 онд 9 сая болж гурав дахин өснө гэж таамаглажээ. Ингэснээр хилийн чанад дахь зах зээлийн эзлэх хувь энэ онд 3 хувиас 13 хувь болж хурдацтай өсөх төлөвтэй байгаа гэв.

Улсаар нь авч үзвэл, мөн хугацаанд Хятадын автомашины зах зээлийн эзлэх хувь ОХУ-д 33% → 69%, Төв ба Өмнөд Америкт 7% → 28%, Ойрх Дорнод, Африкт 8% → 39%, Зүүн өмнөд Азид 3% → 31% болтлоо хурдацтай өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн саяхан Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан Европын зах зээлд эзлэх хувь 6% → 12% болж хоёр дахин өсөх төлөвтэй байна. Гэвч Хятадын цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулсан АНУ зэрэг Хойд Америкийн бүс нутагт 1% → 3%, Өмнөд Солонгос болон Япон 0% → 1% буюу тун бага өсөлтийг үзүүлэх тооцоо гарчээ.

Хятадын автомашины үйлдвэрлэлийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь үйлдвэрлэлийн өртгийн давуу байдал, үйлдвэрийг нутагшуулах стратеги, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг загвар, дэвшилтэт технологи зэрэг болохыг Alix Partners компани дурдсан байна. Тодруулбал, Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн шинэ автомашин бүтээх хугацаа нь бусад орны өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад (40 сар) бараг хоёр дахин бага (20 сар) байгаа нь анхаарал татаж буй юм. Хятад брэндийн шинж автомашины зах зээлд нэвтрэх дундаж хугацаа 1.6 жил байгаа нь бусад гадны брэндүүдээс 2-3 жилээр хурдан байгаа аж.

AlixPartners-ын Автомашин, Аж үйлдвэрлэл хариуцсан захирал Марк Уэйкфилд хэлэхдээ, "Хятад улс шинэ автомашины үйлдвэрлэлийг түргэтгэж, худалдан авалтын зардлыг бууруулснаар салбарын шинэ “тоглоомын дүрэм зохиогч” болж байна. Бусад орны автомашин үйлдвэрлэгчид Хятадын хүчирхэг брэндүүдтэй хөл нийлүүлэн алхахын тулд бизнесийн алсын хараагаа өөрчлөхөөс аргагүйд хүрч байна” хэмээн тайлбарлав.

Хамтран ажиллагаа хариуцсан захирал Эндрю Багдаум хэлэхдээ, "Хятадын брэндүүд загвар, автомашины салоны шинэлэг шийдэл гэх мэт үйлчлүүлэгчдэд бодитоор мэдрэгдэх онцлог шинж чанаруудад анхаарлаа хандуулж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан автомашин үйлдвэрлэгчид өмнөх шигээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд болно гэж хүлээх нь алдаа болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Экономист: Украин дампуурлаа зарлахад ойрхон байна
02024-7-2 11:03
Apple компани 2026 онд худалдаанд гарах шинэ AirPods-д камер суурилуулж магадгүй
02024-7-2 5:01
Volkswagen цахилгаан автомашины Rivian компанид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-7-2 4:04
Өмнөд Солонгост анх удаа робот ажилтан “амиа хорлосон” гэв
02024-7-1 17:04
БНСУ: Дотоодын аялал үнэтэй байгаа тул иргэд амралтаа гэртээ өнгөрүүлж байна
12024-7-1 16:30
БНАСАУ хоёр баллистик пуужин хөөргөсний нэг нь Пёняны ойролцоо унажээ
02024-7-1 15:29
2024 оны амьдрахад хамгийн таатай арван хотыг нэрлэжээ
02024-7-1 13:04
Хятадын пуужин санаандгүй хөөрч, осолджээ
2024-7-1 12:29
Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
02024-6-30 2:09
2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
02024-6-29 23:21