БНАСАУ хоёр баллистик пуужин хөөргөсний нэг нь Пёняны ойролцоо унажээ
7 сарын 1. 15:290

Өнөөдөр үүрээр БНАСАУ зүүн умард зүгт хоёр баллистик пуужин хөөргөсөн тухай Өмнөд Солонгосын талаас мэдээлжээ.

Тухайлбал, Өмнөд Солонгосын цэргүүд Пёнян долоодугаар сарын 1-ний 5:05, 5:15 цагт хоёр удаа баллистик пуужин харвасныг бүртгэж авчээ. Эхлээд хөөргөсөн пуужин нь 600км зам туулсан бол, дараагийнх нь харин 120км зам туулаад унасан байна. Цэргийнхэн пуужин хөөрмөгц илрүүлэн ажиглаж, бүх мэдээллийг АНУ, Японтой хуваалцсан аж.

Мэргэжлийнхний анзаарсанчлан умардын хөөргөсөн хоёр пуужин хоёул Хуасон-11 буюу Пёняны нэрлэдгээр эх газраас эх газарт харвах зориулалттай тактикийн загварын ойрын тусгалт баллистик пуужингууд байжээ.

Энэ оны гуравдугаар сард Пёнян мөн Жанён хавийн газраас мөн Чонжин эргийн зүгт ижил загварын хоёр пуужин харвасан нь хоёул 610км туулсан юм. Гэвч энэ удаад хоёр пуужин харвасны хоёр дахь нь бүтэлгүйтэж, байндаа тусалгүй Пёняны ойролцоо унасан гэж мэргэжлийнхэн таамаглаж байна. Учир нь Жанёноос зүүн умард зүгт 120км зайд Хуан Хэ муж байдаг нь Пёняны дорон хөрш юм санж.

Гэхдээ зарим эх сурвалжууд тус пуужинг 300км хүртэл зайн тусгалтай ойрын дуужингийн туршилт байсан байж мэднэ хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сьерра-Леонд хүүхэдтэй гэрлэхийг хориглов
02024-7-3 12:56
Балбын “Буддагийн хойд дүр” бага насны хүүхэд хүчирхийлж 10 жилийн ял сонсов
02024-7-3 12:13
Саудын Араб: Газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлжээ
02024-7-3 12:02
Энэтхэгийн шашны баяраар эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу 116 хүн гишгүүлж нас барав
02024-7-3 11:50
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44
Богд Банк болон АХБ Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон санхүүжилт олгоход хамтарч ажиллана
02024-7-2 14:24
Хүний тархины хэсэг бүхий робот бүтээжээ
02024-7-2 12:55
Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо
02024-7-2 12:52
Бээжин сэргээгдэх эрчим хүчний 2030 оны зорилгодоо энэ онд хүрнэ
02024-7-2 12:02