Гал зогсоох талаар бодож үзэхийг В.Орбан Украины Ерөнхийлөгчид уриалжээ
7 сарын 3. 12:110

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украинд дайн эхэлснээс хойш Киевт хийсэн анхны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийд түр гал зогсоох боломжийг авч үзэхийг санал болголоо.

Тэрбээр долоодугаар сарын 2-ны мягмар гарагт В.Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын хэлэхдээ, Унгарын тал энх тайван тогтоох Киевийн санаачилгыг сайшааж байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа шаардагдана гэж үзэж байна гэжээ. "Тиймээс би ноён Ерөнхийлөгчөөс галаа зогсоож, дараа нь Оростой хэлэлцээ хийх талаар бодож үзэхийг хүссэн. Учир нь гал зогсоох нь хэлэлцээг түргэтгэнэ" гэж В.Орбан мэдэгджээ.

В.Зеленский хариу мэдэгдэхдээ, Украин улсад “шударга энх тайван” хэрэгтэй хэмээн Унгарын Засгийн газрын тэргүүний саналд татгалзсан байна. "Унгар улс Европын Холбооны Зөвлөлийг даргалж эхэлсний дараа таны айлчлал болж байгааг бид үнэлж байна. Энэ бол Украинд шударга энх тайвныг тогтоох нь хэчнээн чухал байгаа нь Европын нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг харуулсан тод нотолгоо юм” гэж Украины Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Оросын түрэмгийллээс хамгаалахад Украинд үргэлжлүүлэн цэргийн тусламж үзүүлэхийг Европын орнуудад уриалсан байна. "Украинд үзүүлэх Европын орнуудын дэмжлэг хангалттай түвшинд байх нь Европ дахь бид бүгдийн хувьд маш чухал" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

В. Орбан хариуд нь Украинтай харилцаагаа сайжруулж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй гэрээнд гарын үсэг зурахыг хүсэж байгаагаа тэмдэглээд, Унгар улс Украины эдийн засгийг шинэчлэх, Унгар оронд орогнохоос өөр аргагүй болсон Украины цэргийн дүрвэгсдэд иж бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Унгарт Украины сургуулийг нээх В.Зеленскийн саналыг дэмжиж, Украин дахь Унгарын цөөнхийн асуудлыг шийдвэрлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг дурдсан байна.

Унгарын Ерөнхий сайд В.Орбан 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүдийн довтолгоо эхэлснээс хойш Украинд анх удаа айлчилсан нь энэ юм. Унгар улс ЕХ-ны Зөвлөлийг долоодугаар сарын 1-нээс энэ оныг дуустал даргална. Брюссельд саяхан болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч тус холбооны удирдагчдад хандан өөрийн улсад үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалахаас өмнө В.Орбан, В.Зеленский нар товч хэлэлцээ хийжээ.

Орбанаас бусад Европын Холбооны үндсэндээ бүх удирдагч 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Киевт айлчилсан юм. Украинд дайн эхэлснээс хойш Европын засгийн газрын тэргүүн нараас В.Орбан, Австрийн Канцлер Карл Нехаммер нар В.Путинтэй уулзсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14