Боливид төрийн эргэлт хийхийг завджээ
6 сарын 27. 10:270

Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ.

"Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна.

Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ.

Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн генерал Хуан Хосе Зунига мэдэгдэхдээ, цэргийнхний зорилго бол ардчиллыг сэргээх явдал хэмээгээд улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллана гэж амласан байна.

“Зэвсэгт хүчин ардчиллыг дахин сэргээхийн төлөө, 30-40 жилийн турш хэдхэн хүний удирдаж байгаа ардчилал бус харин жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж байна” гэж тэрбээр ерөнхийлөгчийн ордны гадаа цэргүүд болон найман танкаар хүрээлүүлэн зогсон хэлжээ.

Боливийн Ерөнхийлөгч түүнийг албан тушаалаас нь огцруулж, армийн шинэ ерөнхий командлагчийг томилсноо мэдэгджээ. Шинэ командлагч Хосе Вилсон Санчес тангараг өргөж, цэргүүдийг ухарч, анги руугаа буцахыг тушаасан байна.

Боливийн Ерөнхий прокурорын газар Зунигаг баривчилж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахад оролцсон бусад хүнийг шалгаж эхэлжээ.

Зунигаг огцруулах гэж байгаа гэсэн яриа мягмар гарагт тарж эхэлсэн гэж Франс Пресс агентлаг бичсэн байна. Даваа гарагт тэрбээр телевизээр мэдэгдэхдээ, хэрэв Ерөнхийлөгч асан Эво Моралес 2025 онд дахин сонгуульд нэр дэвших юм бол түүнийг баривчлах болно гэжээ.

Моралес бол уугуул иргэд болох индианчуудаас гаралтай анхны Ерөнхийлөгч болж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоны дараахан сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрч байв.

Тэрбээр цэргийнхний үйлдэлд тайлбар хийхдээ, "төрийн эргэлт гарч байна" гэж Х сүлжээнд бичээд ардчиллыг хамгаалахыг уриалжээ.

Боливи улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлын хэд хэдэн үеийг туулсан юм. Төрийн эргэлт хийх оролдлогыг Чили, Эквадор, Перу, Мексик, Колумб, Венесуэл, Бразилын удирдагчид буруушаажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас