Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
7 сарын 4. 4:140

1000 гаруй мөсөн голоос бүрддэг Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад онтой харьцуулахад тав дахин хурдан хайлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Олон улсын шинжлэх ухааны Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд дурдсанаар, Их Британийн Ньюкаслын их сургууль болон Массачусетсийн их сургуулийн хамтарсан судалгааны баг Аляскийн 3885 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий мөсөн бүрхүүлийн талаарх 1948 оноос хойших мэдээллийг ажиглан ийнхүү дүгнэсэн байна. Ингэхдээ 18-р зууны үеийн мэдээллийг ч мөн харьцуулж харсан аж.

Аляскийн мөсөн бүрхүүлийн хэмжээ анх 1850 оноос багасаж эхэлсэн бөгөөд 10 орчим жилийн өмнөөс маш хурдацтайгаар хайлж эхэлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлжээ.

Аляскийн нийслэл Жунау хотын тухайд 1948-2005 онд ердөө дөрвөн мөсөн гол хайлж байсан бол 2005-2019 оны хооронд 64 мөсөн гол үгүй болсон байх юм. Үүний дотор Антлер хэмээх нэлээд том хэмжээтэй мөсөн гол бүрмөсөн алга болсон гэж тус нийтлэлд онцолсон байна.

Массачусетсийн Николсын их сургуулийн байгаль орчны шинжлэх ухааны профессор, уг нийтлэлийг хамтран зохиогч Мори Пелто “Мөсөн бүрхүүл асар хурдтай хайлж байгаа нь мөсний ус болж хайлах хурд секундэд ойролцоогоор 190.000 литрт хүрсэн гэдгээс тодорхой харагдана” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14