АНУ: Хиймэл оюун ухааны ачаар стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулалт дахин сэргэж эхэлжээ
7 сарын 4. 3:420

Хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулалт идэвхэжсэний ачаар АНУ-ын стартапуудын босгосон санхүүжилтийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрсэн байна.

Зах зээлийн судалгааны Pitchbook фирмийн орон нутгийн цагаар 3-ны өдөр гаргасан статистик мэдээллээс иш татвал, Америкийн стартапууд энэ оны хоёрдугаар улиралд венчур хөрөнгө оруулагчдаас 55.6 тэрбум ам.доллар босгосон талаар New York Times сонин болон Bloomberg News агентлаг онцлов.

Энэ нь энэ оны эхний улиралд 37.8 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 47 хувиар, жилийн өмнөх мөн үеийнхээс 57 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Эдгээр хөрөнгийн бараг тал хувь нь буюу 27.1 тэрбум ам.доллар нь хиймэл оюун ухааны салбарын стартап компаниудад зориулагджээ. Үүнээс харахад хиймэл оюун ухааны технологид хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийн хүсэл эрмэлзэл венчур хөрөнгө оруулалтыг сэргээхэд түлхэц болсон гэж дүгнэж болох юм.

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны салбарын стартап компани болох xAI 6 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ.

Түүнчлэн үүлэн тооцооллын стартап болох Coreweave 1.1 тэрбум ам.доллар, хиймэл оюун ухааны компаниудад зориулсан өгөгдөл нийлүүлэгч Scale AI компани ч мөн нэг тэрбум ам.долларыг татан төвлөрүүлж чадсан байна.

АНУ-ын венчур капиталын хөрөнгө оруулалт 2021 оны дөрөвдүгээр улиралд 97.5 тэрбум ам.долларт хүрснээс хойш тасралтгүй буурсаар байсан юм.

Зөвхөн АНУ-аар тогтохгүй дэлхий даяар гарааны бизнест зориулах хөрөнгө оруулалтын хэмжээ дахин сэргэж эхэлсэн байна. Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд дэлхий даяар 94.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь жилийн өмнөх мөн үеийнхээс 11 орчим хувиар өссөн үзүүлэлт болов.

Санхүүгийн программ хангамжийн гарааны компани болох Runway Financial-ийг үүсгэн байгуулагч Си-Чи Чен New York Times сонинд "Сэм Альтман (OpenAI компанийн гүйцэтгэх захирал) олон улсыг эдийн засгийн хямралаас аварлаа" гэж хошигноод, өөрийнх нь компанийн хувьд хиймэл оюун ухааны технологи 1.5 хүний ​​хийх ажлыг хийж чадаж байгаа учраас илүү хурдацтай хөгжиж байна гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14