Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
7 сарын 4. 11:020

Хятад сайтуудаар зарагддаг зарим хүүхдийн усны гутал, нарны малгай, хичээлийн цүнхэнд агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс 680 дахин их байна.

Тухайлбал, Сөүл хотын захиргааны 7-р сарын 4-ний өдөр мэдээлснээр AliExpress, Temu, Sheen тэргүүтэй Хятадын цахим худалдааны платформуудаас түүврийн аргаар сонгон захиалсан хүүхдийн гутал, малгай, цүнх зэрэг 12 бараа бүтээгдэхүүнийг шинжилж үзэхэд зургаагаас нь стандартыг хэт давсан аюултай бодис илэрсэн байна.

Нарийвчлан тоочвол, Sheen платформ дээрээс захиалсан хүүхдийн усны гутлыг шинжилж үзэхэд туузан чимэглэлд агуулагдаж буй фталат хуванцаржуулагч (DEHP, DBP) зөвшөөрөгдсөн хэмжээнээс 6 дахин их, тунгалаг, зөөлөн хэсэг болон ягаан эмжээр дээр 483 болон 44 дахин их илэрсэн байна.

Хуванцаржуулагч бодис бол хуванцар гэх мэт нийлэг түүхий эд дээр нэмж, боловсруулахад хялбар, уян хатан болгодог нэгдэл юм. Мөн тус бодис бэлгийн эсийг цөөрүүлэх, үргүй болгох, дутуу төрөх зэргээр хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг билээ.

Мөн түүнээс гадна AliExpress платформ дээрээс захиалсан хичээлийн хоёр цүнхэнд агуулагдаж буй эрүүл мэндэд хортой бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн байж.

Тухайлбал, цүнхний гадар өнгөн дээрх pH бодис 4.0-7.5 хэмжээтэй байх ёстой боловч 9.4 илэрсэн бөгөөд хэвлэмэл зураг, чимэглэл дээрх фталат хуванцаржуулагч(DIBP, DEHP, DBP, DINP) стандартаас 11 дахин хэтэрсэн байна. Хэт их pH бодис агуулсан бүтээгдэхүүн хэт их хүчиллэг, эсвэл шүлтлэг байдаг учир арьс загатнуулах, харшил үүсгэх мөрөг нөлөөтэй.

Түүнчлэн өөр нэгэн цүнхний эмжээрээс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их формальдегид илэрчээ.

Цаашлаад хүүхдийн малгайнаас мөн л хэт өндөр pH бодисын агууламжтай, хүүхдийн ноосон цамцны цахилгаан дээрх pH бодис зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их илэрсэн аж. Бас зөөлөн ноосон цамцны гадраас кадми болон фталат хуванцаржуулагч зөвөөрөгдсөнөөс 11 болон 537 дахин хэтэрснийг илрүүлжээ.

Мөн энэ сараас эхлэн Сөүл хотын захиргаа амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн усны шил, нарны шил, усны амьсгалуур, усны хувцас зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинжилнэ гэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14