Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
7 сарын 4. 11:300

АНУ-ын поп од Тэйлор Свифтийн тавдугаар сард эхлүүлсэн Европын “Эрас Тур” аялан тоглолт энэ сарын 17-ноос эхлэн Германд үргэлжлэх гэж байна. Иймд түүний эхний зогсоол болсон Гэлсэнкирчен хот түүнийг хүндэтгэн угтаж, нэрээ түр хугацаанд Свифткирчен болгон өөрчилжээ.

Свифтийн үнэнч шүтэн бишрэгч Алешаний Вестхофф энэ санааг хэдэн долоо хоногийн өмнөөс дэвшүүлснийг хотын дарга Карин Велж дэмжин дээрх шийдвэрт хүрсэн байна.

Улмаар лхагва гаргаас эхлэн хотын шинэ нэр бүхий хаяг, самбаруудыг хөл хөдөлгөөн ихтэй цэгүүдэд байрлуулж эхэлжээ.

Цаашлаад хотын нийтийн тээврийн Богестра компани “Тэйлор Свифт трам” эхлүүлж, мөн хотын захиргаанаас тус хотын алдартнуудын гудамд Тэйлор Свифтийн чулуу босгох талаар хэлэлцэж байгаа гэнэ. Мөн тоглолтын үеэр шүтэн бишрэгчид хотын төвд болох Тэйлор таун задгай үдэшлэгт чөлөөтэй оролцож болох аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14