Д.Трампын аминд халдах оролдлогод холбоотой гэх мэдээллийг Иран улс няцаажээ
7 сарын 17. 15:130

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдах оролдлогод Иран улс оролцсон гэх барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч няцаажээ.

“Трамп бол генерал Касем Сулейманигийн амийг хөнөөх захиалга өгсөн хэргээр шүүхээр шийтгэгдэх ёстой гэмт хэрэгтэн мөн боловч энэ мэдээлэл бол үндэслэлгүй, буруу таамаг” гэж Ираны байнгын төлөөлөгч мэдэгдсэн байна.

АНУ-ын тусгай албад Д.Трампын аминд халдах Ираны төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, Ерөнхийлөгч асны хамгаалалтыг чангатгасан байсан гэж СNN суваг албаны эх сурвалжийг эш татан мягмар гарагт мэдээлсэн байна. Гэхдээ Трампын аминд халдахыг завдсан Томас Мэтью Крукс нь Ираны төлөвлөгөөтэй холбоотой гэсэн ямар нэг сэжүүрийг илрүүлж чадаагүй байгаа аж.

Өнгөрсөн бямба гарагт Пенсильвани муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын амь насанд халдахыг завдсан билээ. Цагаан ордны тэргүүн асан чихэндээ буудуулж шархадаж, нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Халдлага үйлдэгчийг Холбооны мөрдөх товчооны мэргэн буучид буудаж, аюулгүй болгожээ.

Халдлагын дараа АНУ-ын нууц алба сонгуулийн кампанит ажил дуустал Д.Трампын хамгаалалтыг чангатгасан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54