Э.Блинкен Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монголд айлчилна
7 сарын 24. 9:330

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчилна. Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлснээсээ хойш тэрбээр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 18 дахь удаагаа айлчлах гэж байна.
Э.Блинкен аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах, чөлөөт, нээлттэй бүс нутгийг цогцлоохын төлөөх хамтын зорилтыг дэмжихийн тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ өрнүүлж буй АНУ-ын үйл хэрэг нь чухал ач холбогдолтой болохыг дахин нотолно. Харилцааг урьд хожид байгаагүй түвшинд хүртэл гүнзгийрүүлэн өргөжүүлэх, өнөө цагт тулгамдаж буй хамгийн том сорилтуудыг даван туулахын тулд харилцан бие биенээ хүчирхэгжүүлэх харилцааг бий болгохын төлөөх АНУ-ын тууштай үүрэг амлалтыг Э.Блинкен онцолно.
Э.Блинкен Вьетнамд айлчлах үеэрээ Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийг оршуулах ёслолд оролцож, Вьетнамын ард түмэнд эмгэнэл илэрхийлнэ. Тэрбээр Вьетнамын засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бэхжиж байгааг цохон тэмдэглэнэ.
Лаост айлчлах хугацаандаа Э.Блинкен жил тутам зохион байгуулагддаг АСЕАН-АНУ-ын Сайд нарын бага хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалт, АСЕАН-ы Бүсийн форумын Гадаад хэргийн сайд нарын 31 дэх уулзалтад оролцоно.
Японд айлчлахдаа Э.Блинкен АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Ж.Остины хамтаар Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко, Японы Батлан ​​хамгаалахын сайд Кихара Минорү нартай Гадаад хэрэг, Батлан ​​хамгаалахын сайд нартай 2+2 гэсэн хэлбэрээр яриа хэлэлцээ хийнэ.
Филиппинд Э.Блинкен, Л.Остин нар Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало, Филиппиний Үндэсний батлан ​​хамгаалахын сайд Гилберто Теодоро нартай 2+2 форматын яриа хэлэлцээ хийнэ. АНУ-Филиппиний хооронд ийм форматын анхны яриа хэлэлцээ Манила хотноо болно.
Сингапурт айлчлах хугацаандаа Э.Блинкен Ерөнхий сайд Лоуренс Вон, Төрийн ахлах сайд Ли Сяньлун, Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан нартай уулзаж, аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгал, технологийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны төлөвийг дүгнэн хэлэлцэнэ.
Монгол Улсад айлчлах үеэрээ Э.Блинкен Монголын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг дахин нотолно. АНУ болон Монгол Улс ардчилсан институцийг цаашид бэхжүүлэх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдал ба үндэсний тусгаар бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн ба иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. Төрийн нарийн бичгийн дарга мөн АНУ-аас Монголд “гуравдагч хөрш”-ийн хувиар өгч буй амлалтыг онцлох ажээ.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений эдгээр улсад хийж буй айлчлал нь АНУ-аас Энэтхэг-Номхон далайн холбоотнууд болон түншүүддээ өгч буй тууштай үүрэг амлалтыг батлан харуулах болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас