ЕХ: Улаанбаатар Путинг баривчлаагүйд харамсаж байна
9 сарын 4. 10:370

Европын холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийсэн айлчлалыг ажиглаж, Улаанбаатар зочноо саатуулаагүйд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, В.Путин Монголд яриа хэлэлцээ хийхийн сацуу Халхын голын дайнд Японы эзэнт гүрнийг ялсан ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн хүндэтгэл үзүүлэхээр айлчилж, хоёр хоносон юм.

Энэ талаар ЕХ мягмар гарагт “Ерөнхийлөгч Путинг хууль бусаар хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн тул дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаалыг ОУЭШ гаргасан. Гэтэл ОУЭШ-ийн Ромын тогтоолд нэгдсэн Монгол улс дээрх тушаалыг биелүүлээгүй явдалд ЕХ машид харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

ОУЭШ-ээс 2023 оны гуравдугаар сард Путинг баривчлах тушаал гаргасан билээ. Гэвч ОХУ-ын зүгээс Ромын тогтоолд нэгдээгүй учир дээрх тушаал ямар ч үндэслэлгүй хэмээн үзэж байгаа юм.

ОУЭШ болон Украины зүгээс Путинг баривчлахыг Улаанбаатараас эрчимтэй шаардаж байсан нь Кремль тус уулзалт, айлчлалыг эртнээс тохиролцсон, баривчилгаа болохгүй гэж шийдсэн тул санаа зовох асуудалгүй хэмээж байсан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38