Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ зун олон мянган хүний амийг авч одсон үерийн гамшигт буруутган дор хаяж 30 өндөр албан тушаалтанд цаазын ял оноосон байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал, энэ долоо хоногт БНСУ-ын Чусон телевизээр Пёняны эрх баригчид дор хаяж 30 хүнийг үерийн гамшгийг зогсоож чадаагүй хэмээн буруутгаж, ялын дээд хэмжээ өгчээ хэмээн мэдээлсэн байна.
Телевизэд мэдээлэл өгсөн баттай эх сурвалжийн мэдээлснээр “Өнгөрсөн сард үерт өртсөн нутгуудын удирдлага болох 30 орчим хүнийг нэг дор цаазаар авсан” гэжээ.
Дээрх эх сурвалжийн өгсөн мэдээллийн бүрэн баталгаатай эсэхийг тодруулахад бэрхшээлтэй ч, Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг нэгэнтээ Ким Жон Ун Хятадтай хиллэдэг Чаган муж үерт нэрвэгдсэний дараа тодорхой тооны албан хаагчдыг маш хатуу шийтгэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан юм.
Мөн тэдний мэдээлснээр үерээс болж нийт 4000 айлын байшин, сууц болон олон тооны нийтийн эзэмшлийн байр байгууламж, бүтээн байгуулалт, зам талбай, төмөр зам сүйдсэн гэнэ.
Иймд Ким Жон Ун тухайн нутгуудын удирдлагуудыг гамшгийн аюулыг дутуу үнэлж, хойрго хандсан, ард иргэдийн амь насыг аврах, хамгаалах дорвитой арга хэмжээ аваагүй хойш суусан хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: AP
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй