“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
2024, 9 сарын 5. 11:540

Олны хайр, анхаарлын төвд орж явсан цагаан халимын үхэл Норвегт шуугиан тарьж, амьтны эрхийн төлөөх байгууллагууд түүнийг зориудаар агнасан байж болзошгүй хэмээн мэдээлж байна.

Хвладимир хочтой тус халим 2019 онд камер зүүх зориулалт бүхий тусгай оосортой далайд сэлж яваа нь олны анхаарлыг татаж, хүмүүс түүнийг Оросын армид тагнуулаар бэлтгэгдэж байгаад оргосон байж магадгүй хэмээн таамаглахад хүргэсэн билээ.

Гэвч Хвладимирын хүүр өнгөрсөн амралтын өдрөөр Норвегийн өмнөд нутгаас олдсоныг шинжилж үзээд эх сурвалжууд түүнийг буудуулж үхсэн байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

Иймд байгаль хамгаалах, амьтан хамгаалах нийгэмлэгүүд хамтран Хвладимирын үхэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг уриалж эхэлсэн гэнэ. Тэдний мэдээлж байгаагаар биологич, амьтан судлаач, амьтны эмч тэргүүтэй хэд хэдэн салбарын мэргэжилтнүүд халимыг сумны шархнаас болж үхснийг нотолж байгаа аж.

Уг нь байгаль хамгаалах нийгэмлэгүүдээс түүнийг илүү аюулгүй газарт нутагшуулахаар ажиллаж, бүх зөвшөөрөл, бичиг баримтыг бүтээгээд, удалгүй ажилдаа орохоор зэхэж байжээ.

Анх 2019 онд олдохдоо Хвладимирын оосор дээр Санкт Петербург гэсэн бичиг байсан агаад халим өөрөө маш ухаалаг, дуулгавартай байснаас болоод зарим мэргэжилтнүүд түүнийг ОХУ-ын армийн усан цэрэг бэлддэг Мурманскаас оргосон сургуультай халим гэх таамаглалыг дэмжиж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35