Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Эдийн засгийн Таймс сэтгүүлийн задалсан нууц бичиг баримтаас үзэхэд ОХУ-д нууцаар Энэтхэг ховор цахилгаан эд анги, хэрэгсэл, нарийн нандин бараа нийлүүлж байхаар төлөвлөсөн байна.
Цаашлаад, эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны аравдугаар сард ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам барууны хяналтаас гадуурх худалдааны сувгаар дамжуулан тэрбум ам.доллартай тэнцэх рупигийн үнэ бүхий бараа материал худалдан авах төлөвлөгөө боловсруулж байжээ.
Энэ хүү төлөвлөгөөгөө тэд Москвагийн нууц албатай сүлбээ бүхий нууцлаг худалдааны групптэй захидлаар харилцах замаар боловсруулсан аж. Тухайлбал, Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа, аж үйлдвэрийн олон улсын улс хоорондын хамтын ажиллагааны консорциум гэх байгууллагад Энэтхэгээс чухал цахилгаан эд анги худалдаж авах төлөвлөгөө боловсруулах даалгавар ноогдсон гэнэ.
Ийм нууц төлөвлөгөө боловсруулах болсон нэг шалтгаан бол ОХУ-ын хүртэж чадалгүй хуримтлагдсан асар их энэтхэг рупи юм. Украинтай хийж байгаа дайнаас болоод барууны орнууд Москвад хориг арга хэмжээ авсан тул ОХУ Энэтхэгтэй хийсэн газрын тосны наймааны орлого болох их хэмжээний рупигээс ашиг хүртэх боломжгүй болсон юм. Өнгөрөгч зун Кремлийн тооцоолсноор тус наймаанаас сард тэрбум ам.доллартай тэнцэхүйц рупигийн орлого вальют шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр хуримтлагдаж байгаа гэжээ.
Нууц төлөвлөгөөний дагуу Орос, Энэтхэг пүүсүүдийн хооронд “хаалттай төлбөрийн системээр” дамжуулан төлбөр тооцоо хийх агаад, энэ замаар ОХУ өмнө барууны орнуудаас авдаг байсан цахилгаан эд ангиудаа Энэтхэгээс тогтмол авч байхаар төлөвлөсөн байжээ. Цаашлаад нууц худалдааны хариуд Оросын талаас Энэтхэгийн үйлдвэрүүд болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой гэсэн байна.
Гэвч тус төлөвлөгөө хэр хэмжээнд хэрэгжиж байгаа талаар мэдээлэл одоохондоо хомс байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй