Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Британийн өдөр тутмын мэдээллийн Таймс сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний гимнастикч асан амраг хоёр дундаасаа хоёр хүүтэй гэдгийг эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Тухайлбал, Оросоос гаралтай Михаил Ходоровскийн удирддаг Доссиер тов хэмээн мөрдөн шалгах групп ОХУ-ын гимнастикч асан Алина Кабаева Ерөнхийлөгч Путины хоёр хүүг төрүүлсэн бөгөөд өдгөө хамтдаа хатуу чанга хамгаалалт дор гадаад ертөнцтэй холбоо тогтоох боломж хязгаарлагдмал байдалтайгаар Ерөнхийлөгчийн ордонд нууцлаг амьдарч байгаа гэнэ.
Нууц хоёр хүүгийн том Иван нь одоо есөн настай, түүний дүү Бага Владимир нь одоо таван настай гэнэ. Тэд ихэнх цагаа Москвагийн баруун умардад орших Валдай нуурын эрэг дээрх аавынхаа үлэмж харшид өнгөрөөдөг гэнэ.
Тус мэдээллийг олоход Путины гэр бүлд ажилладаг ажилтан багагүй тус болсон бөгөөд зөвхөн дээрхээс гадна Путины гэр бүлийнхний өдөр тутмын амьдралын тухай нарийн мэдээлэл олныг өгсөн байна.
Түүний мэдээлснээр, Путины хөвгүүд цаг үргэлж хувийн багш, асрагч, хамгаалалтын офицер нараар хүрээлүүлж, өөрсдийн насны бусад хүүхдүүдтэй үл харилцан, эцэг шигээ тусгай ганц аяганаас ууж, идэж, унтаж, сурч, хичээллэдэг гэнэ.
Хөвгүүд асар их лего тоглоомын цуглуулгатайгаас гадна Диснейн хүүхэлдэйн кинонуудад нугасгүй Иван үе үе хүүхэлдэйн киноны дүр дуурайн аяглаж аавыгаа залхаадаг гэнэ.
Мөн ах дүү хоёр хоёр болон гуравдугаар сард өвлийн олимпод зориулан байгуулсан Красная Поляна дахь цогцолборт цанаар гулгаж, долоо, наймдугаар сарыг Финландын булан, Хар тэнгис, Оросын умардын нууруудад тансаг завиар зугаалан өнгөрөөдөг аж.
Тэгэхдээ ихэвчлэн өөрсдийг нь харгалзах үүрэгтэй томчуудтай л тоглож, эцэг эхтэйгээ шөнө л уулздаг аж.
Иван 2015 оны хавар Швейцарийн Лугано хотод, Бага Владимир 2019 оны хавар Москвад төрсөн агаад чухам хэдэн сарын хэдэнд төрснийг нууцалдаг гэнэ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр Путин, Кабаева нар энэ оноос эхлэн байрлаж ажиллах англи хэлний багш эрэх болсон байна.
Путин ихэвчлэн Британи, Шинэ Зеланд зэрэг орнуудаас хүн авч ажиллуулдаг байсан бол сүүлийн үед Өмнөд Африк тэргүүтэй ОХУ-д арай ээлтэй орнуудаас ажилтан авах нь их болсон гэнэ.
Тэрээр хөвгүүдийнхээ тухай нийтэд ил тод дэлгэж байгаагүй билээ. Гэхдээ энэ оны есдүгээр сарын 1-нд Сибирийн сурагч нартай уулзахдаа “Манай багачууд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг” хэмээсэн байна.
Эх сурвалжийн бас нэгэн мэдээллээр Иван багш нартаа үргэлж л аав нь түүнийг төрөхөд ямар их баярлаж, “Ура, ингэж нэг хүү төрөх гэж” хэмээн хашхирч байсан талаар гайхуулан ярьдаг аж.
Путин мөн өмнөх эхнэр Людмилатайгаа хоёр охинтой гэдэг. Түүний мэдээлдгээр хоёр охин нь өдгөө шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа, зээ хүүхдүүдтэй болсон гэдэг. Гэвч зээ нарынх нь тухай мэдээлэл маш нууц байдаг билээ.
Тэднээс гадна өөр нэгэн эмэгтэйгээс гарсан Луйза нэртэй нууц охин бий гэсэн яриа байдаг юм.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй