Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
CNN агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Хятадын цахилгаан автомашины компаниудын өсөлтөөс үүдэн дэлхийн автомашины үйлдвэрлэл эргэлтийн үетэй тулгарч буй талаар онцолжээ.
CNN агентлаг “Хятад дахь автомашины борлуулалт сүүлийн үед удаашралтай байгаа нь Германы Volkswagen компанийн ашиг орлого муудаж, бүтцийн өөрчлөлт хийхээс аргагүй гол хүчин зүйл болж байна” хэмээн дүгнэсэн байна.
Тус мэдээнд дурдсанаар, энэ оны эхний хагаст Volkswagen-ийн Хятад дахь борлуулалт 1.34 саяд хүрсэн нь гурван жилийн өмнөхөөс 25 гаруй хувиар буурсан үзүүлэлт болохыг цохон тэмдэглэв. Өнгөрсөн жилийг хүртэл Хятадад хамгийн их борлуулалттай автомашины брэнд байсан Volkswagen өнгөрсөн жил энэхүү байр сууриа Хятадын BYD компанид алдсан юм.
Хятад дахь үйл ажиллагаа нь удааширч буй компаниуд зөвхөн Volkswagen-аар хязгаарлагдахгүй юм.
Хятадын суудлын автомашины зах зээлийн мэдээллийн нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл, өнгөрөгч 7-р сард Хятадын автомашины зах зээлд гадаадын компаниудын эзлэх хувь 33 хувьд хүрсэн нь дөнгөж хоёр жилийн өмнө 53 хувь байсантай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт болохыг мэдэгдсэн байна.
Түүнчлэн Toyota-гийн Хятадтай хамтарсан компанийн ашиг өнгөрсөн улиралд өмнөх оныхоос 73 хувиар буурчээ. General Motors (GM)-ийн Хятадтай хамтарсан компани ч мөн энэ онд хоёр улирал дараалан алдагдал хүлээсэн байна.
Үүний зэрэгцээ, Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) Хятадад дөрвөн жилийн өмнө ердөө 1.1 сая ширхэг байсан цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон залгуурт хайбрид автомашины борлуулалт энэ онд 10 саяас давах төлөвтэй байгаа нь Хятад дахь нийт автомашины борлуулалтын бараг тал хувийг эзэлнэ хэмээн таамагласан юм.
Өдгөө Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд дотоодын амжилтдаа сэтгэл ханалгүй, дэлхийн зах зээл рүү “нүдээ бэлчээж” байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн онд Хятадын суудлын автомашины экспорт өмнөх оныхоос 60 гаруй хувиар нэмэгдэж, 4 саяас давсан байна.
BYD компани л гэхэд өнгөрсөн онд дэлхий даяар 3.02 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 62 хувиар өссөн үзүүлэлт юм.
Олон улсын санхүүгийн салбарын томоохон компанийн нэг UBS 2030 он гэхэд Хятадын компаниудын дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн гуравны нэгийг эзлэх ба үүнээс болж Европын автомашин үйлдвэрлэгчид хамгийн их хохирол амсах болно гэж таамагласан байна.
Европ болон Хойд Америкийн эрх баригчид тарифаа нэмэгдүүлэх замаар хариу арга хэмжээ авахыг оролдож байгаа ч энэхүү шийдвэр нь Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн “довтолгоог” зогсоож чадах эсэх нь тодорхойгүй байгааг CNN агентлаг онцолжээ.
Эх сурвалж: SBS Biz
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй