Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
9 сарын 6. 10:430

Домогт Линкин Дарк хамтлаг шинэ цомог, шинэ аялан тоглолт, шинэ дуучинтай, шинэ бөмбөрчинтэй эргэн ирнэ гэдгээ зарлажээ. Түүнчлэн Дээд Сара хамтлагийн дуучин Эмили Армстронгийг элсүүлэн авснаа дэлгэн “The emptiness machine” хэмээх дуу цацсан байна.

Агуу дуучин Честер Беннингтон агсны үлдээсэн асар том хоосон зайг дүүргэлцэх бэрх үүрэг Армстронгод оногдсон нь хамтлагийн шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Түүнээс гадна Линкин Паркийн бүрэлдэхүүнд үндсэн гишүүд болох дуучин, хөгжимчин Майк Шинода, Жой Хан, гитарчин Брэд Делсон, баргил гитарчин Феоникс байх агаад хуучин бөмбөрчин Роб Бурдоны оронд Колин Бриттайн гэгч орж байгаа гэнэ.

Шинэ бүрэлдэхүүнээрээ тэд есдүгээр сарын 11-нд Лос Анжелесаас эхлэн Брүүклин, Нью-Йорк, Хамбург, Лондон, Сөүл, Колумбын Богота хотоор аялан тоглох аж. Түүгээр зогсохгүй 2025 онд бүүр ч олон улсаар аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Харин шинэ цомгийн хувьд “From Zero” нэртэйгээр 11 дуу багтаан арва нэгдүгээр сарын 15-нд гарахаар болжээ.

Эх сурвалж: CONSEQUENCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18