Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Хятадын гадаад тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагааг голлон хариуцдаг Төрийн аюулгүй байдлын яам хүүхэд залуучуудад хандан царайлаг хөвгүүд, хөөрхөн охид гадаад тагнуулуудын үйл ажиллагаанд уруу татах урхи байж болзошгүй хэмээн хатуу анхааруулсан байна.
Тухайлбал, тус яам энэ долоо хоногт харилцаа холбооны вичат платформ дээрх албан ёсны хуудас дээрээ дээрх анхааруулгыг хүүхэд залуус, ялангуяа судалгааны нууцын зэрэглэлтэй бичиг баримт, мэдээлэл олж авах хамгийн өндөр магадлалтай оюутнуудад хандан бичсэн байна. Тэгэхдээ “Царайлаг хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэд гаднын тагнуулын агентлагуудын явуулсан урхи байж мэднэ. Тэд ихэвчлэн оюутнуудыг хараалж байдаг юм. Иймд тэд царайлаг хөвгүүд, хөөрхөн охидыг ашиглан, эсвэл тэдний дүрд хувиран сайн найз, хайр дурлалын гурвалжин үүсгэж байгаад мэдээлэл цуглуулж, урвуулж ч болзошгүй” гэсэн байна.
Тэдний сэрэмжлүүлснээр мөн гаднын тагнуулууд өндөр цалинтай цагийн ажил санал болгох тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд ихэвчлэн багш, эрдэмтэн, судлаачийн дүр эсгэдэг гэнэ.
Эх сурвалж: RT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй