Путин: Европын орнууд Оросын эрчим хүчний нөөцөөс бүрмөсөн татгалзаж чадахгүй гэдгээ шулуухан хэлж байна
2022, 5 сарын 18. 6:588

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн цагаар 17-ны өдөр Европын орнууд ОХУ-ын нийлүүлдэг эрчим хүчний нөөцөөс бүрэн ангижрах боломжгүй хэрнээ Америкийн шахалтаар газрын тосны салбарт хориг тавихаар оролдож байна хэмээн хэлсэн байна.

Риановости агентлагийн мэдээлснээр, Путин мөн өдөр өөрийн орны газрын тосны салбарын хөгжлийн талаарх цахим хурал дээр энэхүү мэдэгдэлийг хийсэн байна.

"Европын орнууд бүхэлдээ АНУ-ын шахалт дор газрын тос, байгалийн хийн салбарыг хамарсан улс төрийн шинж чанар бүхий шинэ хориг арга хэмжээг авах талаар хэлэлцсээр байгааг бид харж байна" хэмээн тэрээр мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Европын орнууд Оросын эрчим хүчний нөөцөөс бүрмөсөн татгалзаж чадахгүй гэдгээ шулуухан хэлсээр байна. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын эрчим хүчний нөөцөөс ихээхэн хамааралтай Европын холбооны зарим орнууд ойрын хугацаанд лав манай орны газрын тосноос ч татгалзаж чадахгүй” гэдгийг хэлжээ.

Барууны улстөрчид, эдийн засагчид эдийн засгийн хамгийн наад захын хуулиудаа мартчихав уу эсвэл зориудаар өөрсдийгөө эрсдэлд оруулж, түүнийгээ үл тоомсорлохоор хичээж байгаа хэрэг үү” хэмээн цааш үргэлжлүүлэв.

ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлох нь эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай байхад улс төрийн шалтгаанаар өөрсдөө алдагдал хүлээж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч эрчим хүчний нөөцөд хориг тавихаар улайрч байгааг мөн онцлон дурдсан байна.

Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ болон одоо хэлэлцэж буй газрын тосны хоригийн асуудал зэрэг нь олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд эрчим хүчний үнийн өсөлт нь Европ дахь тээвэр, аж үйлдвэрлэл, хэрэглээний үнэд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр цохон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Путин “Барууныхан эрчим хүчний салбар дахь бүтцийн алдаагаа нуун дарагдуулах гэж эрчим хүчний үнийн өсөлт, бүх зүйлийн хариуцлагыг Орост үүрүүлэхийг хичээж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
94
9
0
6
4
8
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 8 сэтгэгдэл
Зочин
194.12.36.220
   /
2022, 5 сарын 20. 5:18

Америк Европын гоц ухаантнууд мэдэж байгаа юм байлгүй дээ. Тэд Орос орныг эргэж харах болно гэж найдаж байна

Хүрэлбат
66.181.179.47
   /
2022, 5 сарын 19. 19:36

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГАЛ ДАХЬ НӨӨЦ АЛЬ УЛСАД ИХ ХЭМЖЭЭГЭЭР БАЙГААГААС ИРЭЭДҮЙ ШАЛТГААЛНА.

Батцэнгэл
192.82.81.168
   /
2022, 5 сарын 19. 18:14

Тухайн сэдвээр хамгын үнэн зөв анализ хийсэн, ямарч улс төргүй, хүнд ухаарал өгөхүйц зөв дүгнэлт хийсэн байна.

Отгооо
121.128.31.227
   /
2022, 5 сарын 19. 9:45

Схн боссон жигдэрцэн бизнэссээ нураачихын.
Байгуулж босгосноо би өөрөө аваад үхнээ гсэн үзэл бгаад бхшг.
америк ч нээх шаххад дарамтлана ч гэж юу бхвдээ.
Улс орнууд өөрсдийн орон зайтай.
эднийх шг тулган шаардаад дийлдэгдэхгүй бол зэвсгээ барьна ..яг өөрсдийнхөө сэтгэн түрэмгийлдэг өулангаас ярьж бналдаа.
Чөтгөр бүү мэд ийм бодлого чөтгөрийн номлолдоо бдг бх
Үг хэлэхдээ жаахан орооцолдуулахад өөрийн хийсэн балаг алдаагаа бусдад тулгаж болдог бх нь тэр үг дийлэнх массны хүмүүст их таатай мэдрэмж болдогийн бна гдгийг л харж сууна
Сонин бдын бнашүү

БОД БОЛ
192.82.75.165
   /
2022, 5 сарын 20. 9:21

Энэ Отгоооо гэгч ТЭНЭГ УСАН ТОЛГОЙ байна ИЛЭРХИЙ байдлыг ОЙЛГОХГҮЙ !!!
АМЕРИК ...ЭНД хэсүүчлээд лдарамт ,шахалт хийгээд л яваа биз дээ !!!..??? ПУТИН бол ЧИ биш !!!

2 0
Зочин
103.111.68.3
   /
2022, 5 сарын 19. 8:30

Геополитикийн дайн болж байна. USA, eвропын орнууд Оросыг эзлээд авчихмаар юм доо. Түүхий эдийн зовлонгүй болно.

122.201.31.40
   /
2022, 5 сарын 19. 11:31

Эхнэрээ албан тушаал авахын тулд даргатайгаа унтуулчий гэдэг шиг. Чи нэг тийм л нөхөр юм бна л даа.

1 0
Хуцдаг халтарт.
202.21.107.102
   /
2022, 5 сарын 19. 9:11

Амар юм доо. Тэгээд Монгол Хятадын харьяанд өөртөө засах орон болчмоор юм доо ..кк хэн дуртай нь юу дуртайгаа хуцдаг болчихсон энэ ардчилал амар юм доо

3 0
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41