Нийтийн тээврийн "One card"-аар орон нутаг, олон улсад зорчих боломжтой болно
2022, 7 сарын 7. 16:580

“Тапатрип” компани “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “One card” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн хүрээнд орон нутаг, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ болох галт тэрэг, автобус, нийтийн тээвэр, такси болон замын хураамж, авто зогсоолын төлбөрөө төлөх боломжтой нэг картын системийг нэвтрүүлэх юм.

Тус карт нь дан ганц зорчих үйлчилгээнээс гадна зочид буудал, аялал зэрэг аяллын үйлчилгээндээ ашиглах бүрэн боломжтой нэгдсэн карт байхаараа онцлог юм.

Урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид “One card”-ын хэрэглэгчид нэг картаа зөвхөн дотоодын үйлчилгээнд ашиглаад зогсохгүй Солонгос улсад аялж зорчихдоо уг картаа ашиглан төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой болгох мөн Солонгос улсаас Монгол улсад ирэх жуулчид тус орныхоо тээврийн картаараа манай улсад үйлчлүүлэх, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх зорилт тавиад байна.

One card төсөл нь зорчих үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлээд зогсохгүй гадаадын жуулчдын манай улсыг зорих урсгал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа талууд онцоллоо.

Төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн хөгжүүлэлт, туршилтын ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд энэ онд төслийн эхний шатны ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
620152