АНУ болон БНХАУ-ын хооронд “хагас дамжуулагчийн дайн” ширүүсэх төлөвтэй байна
2022, 9 сарын 1. 23:340

Орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 31-ний өдөр CNBC сувгийн мэдээлснээр АНУ-ын засгийн газар хиймэл оюун ухааны (AI) салбарт тэргүүлэгч хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia болон AMD компаниудыг Хятад улс руу хагас дамжуулагч экспортлохоо зогсоохыг мэдэгдсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар, АНУ-ын эрх баригчид Nvidia компанийн хувьд тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулдаг хагас дамжуулагч болох A100, H100-ийг Хятад руу экспортлохгүй байхыг захирамжилсан байна. Учир нь Хятад улс цэргийн зориулалтаар ашиглах эсвэл цэргийн зориулалтаар ашиглах бусад эцсийн хэрэглэгчдэд шилжүүлэхээс сэргийлж буй хэрэг хэмээн АНУ-ын эрх баригчдын зүгээс тайлбарлав.

Ингэснээр тус компани нь тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлдэг график боловсруулах нэгж (GPU) болох A100 ба H100 болон эдгээр GPU-г агуулсан хиймэл оюун ухаанд суурилсан суперкомпьютер DGX систем зэрэг бүтээгдэхүүний борлуулалтад ихээр нөлөөлнө хэмээн үзэж буй аж.

Nvidia компанийн зүгээс энэ оны гуравдугаар улиралд (7-9-р сар) уг шинэ журмын улмаас 400 сая ам.долларын борлуулалтыг алдаж болзошгүй гэж тооцоолж байна.

Хагас дамжуулагчийн салбарын бас нэгэн томоохон компани болох AMD мөн хагас дамжуулагчийн экспорттой холбоотой уг шинэ шийдвэрийн улмаас AI чип MI250-ээ Хятад руу экспортлохыг зогсоосон болохоо мэдэгдэв.

Nvidia болон AMD компаниудын нийлүүлдэг хагас дамжуулагчгүйгээр Хятадын компаниуд хиймэл оюун ухаан, ялангуяа дүрс, дуу хоолой таних зэрэг технологиудыг үр дүнтэй гүйцэтгэх боломж нь харьцангуй хязгаарлагдмал болно хэмээн Ройтерс агентлаг онцолжээ.

Зураг, дуу хоолой таних, байгалийн хэлээр боловсруулах технологиуд нь зөвхөн иргэний зориулалтаар бус, сансрын хиймэл дагуулын зургийг боловсруулах, тагнуулын байгууллагуудын саатуулсан чат, цахим шуудан гэх мэт асар их хэмжээний өгөгдлийг шүүх зэрэг цэргийн зорилгоор ашиглагддаг аж.

Ялангуяа Nvidia компанийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн дийлэнх нь явагддаг Тайваньтай холбоотой АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын талын энэ удаад авсан арга хэмжээ нь хоёр улсын хоорондох "хагас дамжуулагчийн дайн"-ыг эрчимжүүлэх төлөвтэй байна.

Хятад улс уг шийдвэрийг эрс эсэргүүцсэн ба тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 1-ний өдөр зохион байгуулагдсан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "АНУ нь шинжлэх ухаан, технологийн давуу байдлаа урвуулан ашиглаж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хөгжлийг дарангуйллаа" гэж буруутгажээ.

"Энэ арга хэмжээ нь зах зээлийн эдийн засгийн зохицуулалтыг зөрчиж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж, дэлхийн хэмжээнд үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд эмх замбараагүй байдал үүсгэж байна" хэмээн тэрээр мөн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20