Тесла 2022 оны гуравдугаар улиралд нийт 343 мянган автомашин нийлүүлжээ
2022, 10 сарын 3. 11:430

Ням гарагт цахилгаан автомашины Тесла компани 2022 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Улмаар өнгөрөгч гурван сарын хугацаанд тэд нийт 365 мянган автомашин угсарч, 343 мянган автомашиныг зах зээлд нийлүүлсэн байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байснаас доогуур үзүүлэлт юм.

Теслагийн мэдэгдсэнээр долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд тэд Модель S болон X загвараас нийт 19935 ширхгийг үйлдвэрлэж, 18672 ширхгийг зах зээлд нийлүүлсэн бол Модель 3 болон Y загвараас нийт 345988 ширхгийг үйлдвэрлэж, 325158 ширхгийг зах зээлд нийлүүлжээ. Теслагийн Модель S, X загварын хувьд нөгөө хоёр загвараасаа илүү үнэтэй борлуулагддаг юм. Тодруулбал, тус загварын цахилгаан автомашины үнэ 100,000 ам.доллароос эхэлдэг тул үйлдвэрлэл, нийлүүлэлт нь харьцангуй бага байдаг ажээ.

Тийнхүү Тесла энэ сарын 19-ний өдөр 2022 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах болсон байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20