Хонконг аялал жуулчлалын салбараа сэргээхээр аялагчдад нислэгийн тийз үнэгүй өгөх болжээ
2022, 10 сарын 6. 18:560

Хонконг аялал жуулчлалын салбараа сэргээхээр аялагчдад 2 тэрбум хонконг долларын үнэ бүхий 500 нислэгийн тийз үнэгүй өгөх болжээ.

Хонконгийн хувьд ойрын долоо хоногуудад коронавирусийн цар тахлын үед мөрдөх журмаа эрс сулруулж байгаа юм. Гэвч агаарын тээврийн компаниуд нь нислэгийн төлөвлөгөөгөө цар тахлын өмнөх үедээ хүргэх гэж саад бэрхшээлтэй тулгарч байгаа ажээ. Учир нь лхагва гарагт л гэхэд Британийн Виржин Атлантик авиа-компани Хонконг руу үйлдэх нислэгээ цуцлах болсон билээ.

Үйл явдлын хүрээнд Хонконгийн Аялал жуулчлалын Зөвлөлийн гүйцэтгэх захирал Дэйн Чений хэлснээр, “Нислэгийн удирдах албанаас агаарын тээврийн компаниудтай дээрх тохиролцоог эцэслэнэ. Тийнхүү засгийн газраас коронавирусийн үед мөрдөх журмыг цуцалсан хойно нислэгийн үнэгүй тийз тараах ажлын сурталчилгааг эхлүүлнэ.

Харин үнэгүй тийзийг тараах ажил ирэх онд зохион байгуулагдах юм. Тэдгээр тийз нь цар тахлын үед зорчигчид Хонконгийн агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор авсан тийз байх болно” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41