Инфляцын түвшин буурахын хэрээр ХНС бодлогын хүүгээ өсгөх суурь нэгжийг бууруулах болжээ
2023, 2 сарын 2. 16:340

Лхагва гарагт АНУ-ын төв банк болох ХНС-аас бодлогын хүүгээ дахин өсгөжээ.

ХНС-ийн хувьд инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд өнгөрөгч оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 50 болон 75 суурь нэгжээр өсгөж ирсэн бол энэ сард тэд ердөө 25 суурь нэгжээр өсгөсөн нь инфляц тогтворжиж байгааг илтгэж байгаа юм.

Гэвч албаныхны анхааруулснаар тэд цаашид ч бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэжээ.

Олон улсын төв банкнуудын зүгээс ХНС-ийн шийдвэрийг маш нарийн ажиглаж байгаа энэ цаг үед Английн Төв банк хийгээд Европын Төв банк ч тэдэнтэй адил бодлогын хүүгээ өсгөж байгаа юм.

Улмаар BBC агентлагаас мэдээлж байгаагаар Англи, Европын төв банкнууд өнөөдөр буюу пүрэв гарагт бодлогын хүүгээ өсгөх эсэх шийдвэрийг танилцуулах гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
619784