Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
3 сарын 25. 22:372

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэн шинэчлэл хийхээр зорьж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уг шинэчлэлийнхээ зорилгыг ойлгуулахаар шууд ярилцлага өгөх үеэрээ тансаг зэрэглэлийн үнэтэй цагаа сэмхэн нуусан нь баригдаж олон нийтийн дунд маргаан дэгдээж байна.

Их Британийн ВВС болон өдөр тутмын Guardian сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Макрон 22-ны үдээс хойш Францын TF1 болон France 2 сувагт шууд ярилцлага өгч тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатайг тайлбарласан талаар онцлов.

Гэвч энэ үеэр ерөнхийлөгч Макроны зүүсэн бугуйн цаг зарим үзэгчдийн анхаарлыг татсан юм. Учир нь ерөнхийлөгчийн бугуйнд байсан тансаг зэрэглэлийн үнэтэй цаг ярилцлага өгөх үеэр гэнэт алга болсон юм.

Тодруулбал ярилцлага эхэлснээс хойш 10 орчим минутын дараа ерөнхийлөгч шуугаа ширээн дээр тавихад ямар нэгэн зүйл тогших чимээ гарч байсан бол түүний дараахан гараа доошлуулаад буцаагаад дээш гаргах үед зүүн гарын бугуйн дахь цаг нь алга болсон байв.

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид, тэр дундаа сөрөг хүчнийхэн түүнийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Жирийн ард түмний нөхцөл байдлыг ч мэддэггүй баян ерөнхийлөгч” хэмээн шүүмжилсэн байна.

Зарим нь тус цаг 80 мянган еврогийн үнэд хүрнэ гэсэн юм.

Маргаан улам бүр нэмэгдэхийн хэрээр Францын ерөнхийлөгчийн тамгын газар болох Елисей ордон ерөнхийлөгч Макроны зүүсэн цагийг Францын алдарт Bell & Ross брэндийн “BR V1-92” загвар дээр тусгайлан үг сийлүүлсэн цаг хэмээн мэдэгдсэн юм. 80 мянган еврогийн үнэтэй гэх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж мэдэгджээ.

Уг цагны үнэ нь 1660-3300 еврод хүрнэ гэж BBC онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Елисей ордны зүгээс мэдэгдсэнээр ерөнхийлөгч Макроны цагаа тайлсан шалтгааныг ширээ байнга цохиж байсантай холбон тайлбарласан байна.

Ерөнхийлөгчийн хүрээний нэрээ нууцалсан хүмүүс орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Макрон 2022 онд Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт болон өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-д хийсэн төрийн айлчлал зэрэг хэд хэдэн арга хэмжээнд зүүсэн уг цагийг жил хагас гаруй хугацаанд зүүж байгаа бөгөөд түүний инстаграм хуудаснаас үүнийг харж болно” гэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Kkkkkk
67.160.102.202
   /
3 сарын 27. 12:55

100000$!!!

Kkkkkk
67.160.102.202
   /
3 сарын 27. 12:55

Manaih bol 10000$ tsagtai baisan ch nuuhgyi honshoortoi ergyy ergyy eronhilogchtei am chin!!!! Kkk

Онцлох мэдээ
Лионель Месси Интер Миами клубт тоглох боллоо
02023-6-7 21:48
Владимир Леонтьев: 100 орчим хүн үерийн усаар хүрээлүүлэн гацаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хүлээж байна
02023-6-7 21:34
Хитроу нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд зуны ажил хаялтын хуваариа танилцуулжээ
02023-6-7 20:53
Мария Захарова Нова Каховка дахь далангийн хэргийг олон улсын хэмжээнд шалгахыг уриалжээ
02023-6-7 19:20
Дэлхийн банк: Хятадын эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө
02023-6-7 8:20
Иран улс 7 жилийн дараа Саудын Арабт Элчин сайдын яамаа дахин нээжээ
02023-6-7 7:46
Хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг ОУВС анхааруулжээ
02023-6-7 7:11
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Binance биржийн гүйцэтгэх захирлын эсрэг нэхэмжлэл гаргажээ
02023-6-7 6:20
Украин: Херсон муж дахь далан сэтэрснээс үүдэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02023-6-6 19:25
БНХАУ-ын их сургуулиуд сургалтын төлбөрөө 54 хүртэлх хувиар нэмжээ
02023-6-6 18:48