Энэтхэгт Нипа вирусээр хүн нас барав
7 сарын 23. 10:310

Энэтхэгийн Керала мужид 14 настай хүү Нипа вирусийн халдвараар нас барж эрх баригчдыг сандаргаж байна.

Тус мужийн эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар нас барсан хүүгээс гадна 60 хүн халдвар авсан байх өндөр эрсдэлтэй байгаа гэнэ.

Мужийн эрүүл мэндийн сайд Вийна Жоржийн мэдээлснээр нас барсан хүү Пандиккад тосгонд оршин суудаг байсан агаад түүнтэй ойрын харилцаатай байсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн тус тосгоны иргэдэд олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүж, гараа ариутган болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж эхэлсэн байна.

Нипа вирус гэж юу вэ?

Нипа вирусийн халдвар бол гахай, жимсний сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд халддаг зоонозын өвчин. ДЭМБ-ын тодорхойлсноор Нипа вирус голомтот халдвар үүсгэх эрсдэлтэй учир анхаарвал зохих өвчин үүсгэгч юм.

Шинж тэмдэг

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Бөөлжих
  • Хоолой хатах

Зарим хүнд:

  • Толгой эргэж манарах
  • Дэмийрэх
  • Уушги өвчлөх
  • Цочмог тархи нугасны үрэвсэл
  • Бусад амьсгалын замын хүндрэл хавсран илэрдэг

Үхлийн аюул

Халдвар авсан хүмүүс зарим тохиолдолд шинж тэмдэггүй байх нь бий. Хүндэрсэн нөхцөлд Нипа вирус тархинд нөлөөлдөг.

Одоогийн байдлаар тус вирусийн эм, вакцин байхгүй, зөвхөн шинж тэмдгийг намдаах эмчилгээ хийдэг учир халдвар авсан хүний нас барах эрсдэл өндөр.

Халдварын зам

халдвартай хүнтэй хүрэлцэх, халвартай хүнсээр Нипа вирус халддаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амьтдын амьдрах орчин хумигдсанаар амьтад хүмүүстэй ойр амьдрах болж, улмаар уг вирус хүнд халдах үндэс тавигдсан гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54