2024/03/13: Тойм мэдээ
3 сарын 14. 10:360

АНУ: Украинд 300 сая ам.долларын зэвсгийн дэмжлэг үзүүлнэ

Конгресс нэмэлт төсөв баталж чадаагүйн улмаас өнгөрсөн оны сүүлчээс Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоосон АНУ-ын засгийн газар зардлаа бууруулан Украинд дэмжлэг үзүүлэхээр шийджээ.

Германы эмч нар цалингаа 12.5 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, нэг өдрийн ажил хаялт зарлажээ

Германы их сургуулийн эмнэлгийн олон мянган эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан орон нутгийн цагаар 11-ний өдөр нэг өдрийн ажил хаялт зарлажээ.

Украины үр тарианы ургац энэ жил 8 хувиар буурах төлөвтэй байна

Үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Украин улсын газар тариалангийн ургац энэ жил 8 орчим хувиар буурах төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээллээ.

Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо

Ж.Байден АН-аас нэр дэвшихийн тулд зөвхөн нэр төдий өрсөлдөөнтэй тулгарсан юм. Харин Д.Трамп НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейли, Флорида муж улсын захирагч Рон Десантис зэрэг БНН-ын хэд хэдэн гишүүнийг анхан шатны сонгуульд ялсан.

Хосуудын сэтгэл засалчийн зүгээс салалтгүйгээр гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг ийн хэлжээ

Лори Готтлийбийн хэлснээр, “Мэдээж хэт залуудаа гэрлэхэд хүн өөрөө ч бүрэн төлөвшөөгүй байдаг. Энэ нөхцөлд хүн өөрөө амьдралд хөл олоогүй байх бөгөөд хосын харилцааг авч явахад шаардлагатай ур чадварууд ч дутагдалтай байна" гэжээ.

Цэргүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн төслийг Төрийн Дум баталжээ

Төрийн Думын цахим хуудсанд нийтэлсэн хуулийн төслөөс үзвэл, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа болон шүүх хурал нь болж байгаа, хөнгөн, дунд, хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс тус улсад дайчилгаа, дайны байдал зарласан тохиолдолд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж болно.

Румыний Ерөнхийлөгч К.Йоханнис НАТО-ийн тэргүүний албан тушаалд өрсөлдөнө

Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис НАТО-ийн тэргүүний албан тушаалд Йенс Столтенбергийн халааг авахын төлөө өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт мэдэгдэж, эвслийн хувьд чухал цаг үед “хэтийн төлөвлөгөөг шинэчилнэ” гэж амлав.

Японы хувийн компанийн пуужин хөөрснийхөө дараахан дэлбэрчээ

“Спейс Уан” нь хиймэл дагуулыг тойрог замд оруулсан Японы анхны хувийн компани болохыг зорьж байсан боловч Вакаяма мужийн Күшимото дахь сансрын буудлаас 18 метрийн урттай “Кайрос” пуужинг хөөргөх оролдлого нь амжилтгүй боллоо. Уг буудал нь тус улсын анхны арилжааны хөөргөх талбай юм.

АНУ-д дуунаас хурдан нисдэг аппарат амжилттай туршжээ

ТА-1” нисдэг аппаратын туршилтын загварын анхны нислэгийг амжилттай хийснийг мэдэгдэхэд таатай байна” гэж компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Туршилтын үеэр уг аппарат 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалжээ.

"Арсенал" 14 жилийн дараа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Английн “Арсенал” клубийн тоглогчид Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтод Португалийн “Порту” багийг торгуулийн цохилтоор буулган авч, Европын цомын дараагийн шатанд шалгарлаа.

ZangiaB2B: Бизнесүүдийг холбосон хамгийн том, үнэгүй платформд нэгдээрэй

Zangia.mn харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, бизнесүүдийг холбох, сурталчлан таниулах зорилгоор ZangiaB2B буюу “Business to Business” үйлчилгээг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэн 2 дахь жилдээ ажиллаж байна.

2024 оны анхны HR Event & Networking арга хэмжээнд Д.Энхтүвшин оролцож "Үе шилжилт” сэдвээр сургалт орлоо

Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэд чиглүүлэг болохын зэрэгцээ хувь хүний хөгжлийг дэмжих, олон нийтийн боловсролд хөрөнгө оруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, гурван орны хамтарсан сургуулилалт баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд “далай тэнгисийн хамтын ажиллагааг бэхжүүлэх”, “бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг хамтран хамгаалах” зорилготой аж.

Хятадын хойд нутгаас буддын эртний сүм олджээ

Төрийн эсвэл эзэн хааны сүм байсан гэж таамаглаж байгаа тус сүм нь Умард Вэй гүрний ордны балгасаас 300 гаруй метрийн зайд байрладаг бөгөөд төв хэсэгт нь суварга байсан гэж мужийн археологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Биткоины ханш 73,000 ам.долларыг давлаа

Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ анх удаагаа 73,600 ам.долларыг давжээ. Улмаар лхагва гарагийн 19:35 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 73,292.29 ам.доллар байна.

Дмитрий Чернышенко: ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниудын гуравны нэг нь хиймэл оюун ухаан хэрэглэж байна

Лхагва гарагт ОХУ-ын шадар сайд Дмитрий Чернышенкогийн мэдэгдсэнээр ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниудын гуравны нэг нь аль хэдийн хиймэл оюун ухааныг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэглэж буй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21