2024/04/01: Тойм мэдээ
4 сарын 2. 10:470

Туркийн орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

Турк улсад өчигдөр болсон орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг тоолох явц дуусах дөхөж байгаа энэ үед гол сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын нам /БНАН/ эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас /ШЁХН/ цөөн саналын зөрүүгээр давамгайлж байгааг албан ёсны бус дүн мэдээ харуулж байна.

Газын зурвас, Украинд эвлэрэл тогтоохыг Ромын Пап уриаллаа

Өчигдөр буюу ням гарагт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Тим Цю боксчны замналдаа анх удаа ялагдал хүлээлээ

Дэлхийн үнэмлэхүй аварга асан Константин Цю-гийн хүү Тим Цю Дэлхийн боксын байгууллагын /WBO/ эхний дунд жингийн аваргын бүсээ хамгаалах, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ аваргын бүсний төлөөх тоглолтод Америкийн боксчин Себастьян Фундорад ялагджээ.

Цахилгаан автомашины Formula E уралдаан анх удаа Япон улсад боллоо

Нийслэл хотын Кото дүүрэгт байрлах "Tokyo Big Sight" төвийн эргэн тойронд байгуулсан 2.6 км урт түр тойрог зам нь дүүргийн нийт автозамын тал хувийг эзэлжээ.

Шилдэг байгалийн гэрэл зургуудыг шалгаруулжээ

Тухайн агшныг дурандаа буулгаж чадсан Их Британийн гэрэл зурагчин Трейси Лундын гэрэл зураг олон мянган бүтээлээс шалгарч, уран бүтээлч нь 1000 долларын шагнал хүртсэн байна. Тэрбээр амралтаараа завиар аялж явахдаа усны хамгаалалттай DSLR аппаратаараа уг гэрэл зургийг авчээ.

AT&T компанийн олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Бямба гаргийн өглөө гаргасан компанийн мэдэгдэлд дурдсанаар, уг мэдээлэл нь ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө дарквеб дээр цацагдсаны дотор хэрэглэгчдийн нийгмийн даатгалын дугаар зэрэг мэдээлэл байжээ.

Өсвөр насныхан нийгмийн сүлжээг ашиглахыг хориглосон хуулийг Флоридад баталжээ

14 хүртэлх насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хуудас нээхийг хориглох, мөн 14-15 насны хүүхдүүд аккаунт нээхдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авдаг байх тухай хуулинд АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон Десантис гарын үсэг зуржээ.

Хятадын 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 850 саяас давжээ

Энэ нь Хятадын үүрэн холбооны гурван томоохон компанийн аль нэгийнх нь, эсвэл “China Broadnet”-ийн нийт хэрэглэгчдийн 48.8 хувийг эзэлж байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, хоёрдугаар сарын эцсийн байдлаар Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 1.75 тэрбумд хүрсэн байна.

OpenAI компани Ази тив дэх анхны оффисоо Токио хотод нээнэ

Ташрамд дурдахад OpenAI компани өнгөрсөн онд л гэхэд Их Британийн Лондон, Ирландын Дублин хотуудад оффисоо нээсэн билээ.

ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулна

2023 оны 11 дүгээр сарын 30-нд болсон “ОПЕК+” бүлгийн орнуудын сүүлчийн уулзалтаар газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд 2024 оны эхний улиралд бүлгийн гишүүн орнууд олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 2.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон юм. Дараа нь гуравдугаар сарын эхээр дахин хуралдаж, уг шийдвэрийг хоёрдугаар улиралд хэрэгжүүлэхээр сунгасан байна.

“Торгоны зам” ралли Улаанбаатарт барианд орно

Тэдний мэдээлснээр, уралдаанд оролцогчид Хятадын Хоргос хотод бус Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барианд орно. Монгол, Хятадын талуудтай зөвлөлдсөний эцэст энэ шийдвэрийг гаргасан байна.

Казахстанд үерийн улмаас 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Өнөөдрийн байдлаар түр байруудад 5.5 мянга орчим хүн байрлаж байгаа ба усанд автсан 40 зам, гүүр, 39 замын даланг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Зам харилцаа тасарсан суурин газруудтай холбоо тогтоож, шаардлагатай хоол хүнс, эм тарианы нөөцийг газар дээр нь бүрдүүлжээ.

Устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг туулах зайн дээд амжилтыг тогтоожээ

Швейцарын "Стадлер" компанид зохион бүтээж угсарсан "Flirt H2" устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг түлш дахин цэнэглэхгүйгээр хамгийн хол замыг туулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ.

Эмиратс Эйрлайн компанийн ерөнхийлөгч: Боинг компанийг инженерүүд удирдах хэрэгтэй

Он гарснаас хойш Боинг компанийг тойрсон олон асуудал урган гарч, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт агаарын тээврийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Эмиратс Эйрлайн авиакомпанийн ерөнхийлөгч Тим Кларк Боинг компанид зөвлөгөө өгчээ.

Цөмийн бөмбөгдөлтийн хохирогч Япон улсад Oppenheimer кино эцэст нь нээлтээ хийжээ

Япон улсад өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Оскарын шагналт Oppenheimer уран сайхны кино нээлтээ хийжээ. Өнгөрөгч зун олон улсад нээлтээ хийсэн тус киноны хувьд японы кино театруудаар гарах эсэх нь тодорхойгүй байсан юм.

АНУ: 4 хүн тутмын гурав нь цайны мөнгө өгөх соёлыг хэрээс хэтэрсэн гэж бодох болжээ

Саяхан WalletHub гэх газраас боловсруулсан судалгаагаар АНУ дахь 4 хүн тутмын гурав нь тус улсад өргөнөөр дэлгэрсэн цайны мөнгө өгөх соёл хэрээс хэтэрсэн гэж бодож байгааг тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Энэтхэг кино 30 жилийн дараа Каннын наадмын дээд шагналд нэр дэвшив
02024-4-12 17:47
Алтны үнэ өссөөр байна
02024-4-12 17:44
Дампуурал зарласан FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкмэн-Фрийд давж заалдах хүсэлтээ өгчээ
02024-4-12 17:39
Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ
02024-4-12 15:28
“Фольксваген” компани Хятадад 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
02024-4-12 15:22
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ
02024-4-12 15:20
Ф.Алонсо Астон Мартинтай байгуулсан гэрээгээ сунгажээ
02024-4-12 15:18
Z үеийн төлөөлөл болсон америк эр: Иргэдэд нь тусламж хэрэгтэй байхад засгийн газар бусад улс оронд л тусламж үзүүлж байна
02024-4-12 12:46
Япон, АНУ, Филиппиний удирдагчид анх удаа гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ
02024-4-12 11:55
Цагаачлалын тухай шинэ хэлэлцээрийг Европын парламент батлав
02024-4-12 11:53