Фон дер Ляйен Европын Комиссын даргын албыг хоёр дахь удаагаа хашина
6 сарын 26. 11:000

Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүний албыг хоёр дахь удаагаа хашихаар боллоо. Энэ талаар Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө тус холбооны удирдлагад боловсон хүчний томилгоо хийх тухай хэлэлцээнд оролцсон улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид зургаадугаар сарын 25-ны мягмар гарагт тохиролцжээ.

Европын зургаан улсын удирдагчдын тохиролцсоны дагуу Европын Холбооны Зөвлөлийн дарга Шарль Мишелийн оронд Португалын Засгийн газрын тэргүүн асан Антониу Костаг, гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн оронд Эстонийн одоогийн Ерөнхий сайд Кая Калласыг томилохоор тохиролцсон байна.

Европын Холбооны хамгийн өндөр албан тушаалуудад нэр дэвшигчдийг зургаадугаар сарын 27-ны пүрэв гарагт болох дээд хэмжээний уулзалтаар батлах ёстой.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50