Японд газар хөдөлсний улмаас амь эрсэдсэн хүний тоо 62-т хүрчээ
1 сарын 3. 11:200

Шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Японы төв нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байна.

Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн Ишикава мужид аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 62 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Түүнчлэн хэдэн арван мянган хүн гэрэл цахилгаангүй хэвээр байгаагаас гадна олон хүн байшингийн нурангин дор дарагдсан байж болзошгүй байна.

Энэ долоо хоногт мөн өмнөхтэй ойролцоо хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг холбогдох албаныхан анхааруулж байна.

Ишикава мужийн Важима хотын төлөөлөгчдийн мэдээлснээр, 25 байшин нурсан байна. Гал сөнөөгчид цахилгаан хөрөө ашиглан нурсан барилгууд руу нэвтэрч, дотор нь гацсан хүмүүсийг аварч байна. Газар хөдлөлтөөс үүдэлтэй түймрийн улмаас Важимад 200 орчим байшин шатжээ.

Мөн ойролцоох Сүзү хотод 50 гаруй байшинг засаж тэгшилжээ. Важима, Сүзүгийн эмнэлгүүдэд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчилж байна. Байгалийн гамшигт өртсөн мужуудад олон мянган хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд түр хоргодсон хэвээр байна.

Зарим газар усны хангамж тасарсан бөгөөд оршин суугчид ундны ус авахаар дугаарлаж байна. Мөн газар хөдлөлтийн улмаас хөрс нурж, замууд эвдэрч, улмаар зам хаалттай хэвээр байна.

Киотогийн их сургуулийн газар хөдлөлт судлаач Гото Хироюкигийн ярьснаар, даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа хэд хэдэн чичиргээ бүртгэгдсэн бөгөөд модон барилга байгууламж нь өндөр давтамжтай чичиргээнд хэврэг байдаг тул даваа гаргийн газар хөдлөлтөөс их хэмжээний хохирол учирч болзошгүй байна.

Ойрын долоо хоногт болон түүнээс цааших хугацаанд Японы хэмжүүрээр долоодугаар түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй тул сонор сэрэмтэй байхыг холбогдох албаныхан ард иргэддээ уриалж байна. Тус улсад газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл долоон шатлалаар хэмждэг бөгөөд 7 нь хамгийн хүчтэй байдаг.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01