2023/10/03: Тойм мэдээ
2023, 10 сарын 6. 16:150

Япон: Toyota, Mitsubishi зэрэг 20 компани хамтран автомашины батарейг дахин боловсруулах зөвлөлийг байгуулжээ

Toyota болон Panasonic-ийн батарейны хамтарсан компани болох Prime Planet Energy & Solutions, электроникийн салбарын “акулууд” болох Toshiba болон Fujitsu, автомашины сэлбэг үйлдвэрлэгч Denso, банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч Mitsubishi UFJ, Sumitomo Mitsui Marine & Fire Insurance зэрэг салбар салбарын томоохон компаниуд тус зөвлөлдөх байгууллагын нэрэн дор нэгдэж байгаа аж. Тэд өнгөрсөн сарын сүүлээр ажлын хэсэг байгуулж, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдэгдсэнээр Евгений Пригожины хүү түүний бүх хөрөнгийг өвлөж, Вагнер бүлгэмийг удирдана гэжээ

Телеграм платформ дээр албан бус эх сурвалжийн мэдэгдсэнээр Вагнер бүлгэмийн удирдагч Евгений Пригожин насан эцэслэсэн энэ үед түүний бүх хөрөнгө хийгээд Вагнер бүлгэмийн удирдлага бүхэлдээ хүү Павел Пригожинд шилжсэн гэжээ.

АНУ: Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын 75.000 ажилтан ажил хаялт зарлахаар төлөвлөж байна

CNN агентлагийн мэдээлснээр, сүлжээ эмнэлгийн салбартаа Америктаа тэргүүлэгч Kaiser Permanente эмнэлгийн үйлдвэрчний эвлэл энэ сарын 4-7-ны хооронд түр ажил хаяхаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна. Тус эмнэлгийн үйлдвэрчний эвлэл 75.000 гишүүнтэй аж.

Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын ерөнхий нарийн бичиг: Эрчим хүчний эрэлт нэмэгдэхтэй зэрэгцэн газрын тосны үнэ өссөөр байх болно

Мягмар гараг гэхэд олон улсын зах зээлд Брент Крюдийн нэг баррель газрын тосны үнэ 95 ам.долларт хүрээд байгаа юм. Гэвч улс орнуудын олборлолтоо танах шийдвэрээс үүдэн нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

Burger King сүлжээ ресторан ОХУ-ын зах зээлийг орхихоо амласан ч тус улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна

Burger King сүлжээ рестораны хувьд ОХУ-д нийт 800 орчим салбартай бөгөөд өнгөрөгч оны гуравдугаар сард л ОХУ-ын зах зээлийг орхих шийдвэрээ зарласан ч тус улс дахь сүлжээ рестораныг тэд дангаар эзэмшдэггүй тул шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байна хэмээжээ.

Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ

Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больсон цөөн хэдэн хувийн хэвшлийн нэгж болсон байна.

Zangia.mn-ээс хоёр сар тутамд зохион байгуулдаг “HR Event” 49 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Арга хэмжээг нээж Zangia.mn-ийн Үүсгэн байгуулагч, Ph.D Б.Түвшинтулга “Хүний нөөцийн тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан бол зочин илтгэгчээр ХНСҮХ-ийн Тэргүүн, Сургагч багш, Хүний нөөцийн зөвлөх, Ph.D, Профессор Г.Тэгшбүрэн "Удирдлагын багт HR хэрхэн манлайлах вэ?” сэдвээр сургалт орлоо.

Литва улс энэ онд ОХУ-аас импортлох бордооныхоо хэмжээг 60 гаруй хувиар бууруулжээ

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Литва улс 2023 оны эхний 7 сард ОХУ-аас нийт 55,600 тонн бордоо худалдан авсан нь өнгөрөгч онд тус улсаас худалдан авсан бордооноос даруй 61.7 хувиар бага байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47