2024/03/04: Тойм мэдээ
3 сарын 5. 11:000

Япон: ОХУ-ын 12 иргэн, 8 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ

Японы засгийн газар орон нутгийн цагаар 1-ний өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ОХУ-ын 8 байгууллага, 12 иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай Киодо Ньюс агентлаг мэдээлэв.

Илон Маск OpenAI компанийг шүүхэд өгчээ

Анх 2015 онд байгуулагдаж байх үед нь ChatGPT-ийг зохион бүтээгч OpenAI компанид тусалж байсан Америкийн тэрбумтан Илон Маск тохиролцсон зарчмуудаасаа ухарсан гэж үзээд тус компанийг шүүхэд өгчээ.

ДАШТ-2034-ийг зохион байгуулах хүсэлтээ Саудын Араб албан ёсоор танилцууллаа

Арван жилийн дараа буюу 2034 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах албан ёсны өргөдөл мэдүүлгээ Саудын Арабын хөл бөмбөгийн холбоо цахим хуудсандаа нийтэлжээ.

Эверестэд авирах уулчин бүр чиптэй байх ёстой гэв

“Нэр хүндтэй томоохон компаниуд чипийг ашиглаж байсан бол одоо бүх уулчин үүнийг заавал хэрэглэх ёстой” гэдгийг Балбын Аялал жуулчлалын газрын дарга Ракеш Гурунг хэллээ. Ингэснээр уулчид гэмтэж осолдсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай явуулах боломжтой.

Газын зурваст агаараас тусламж буулгах АНУ-ын ажиллагаа эхэлжээ

АНУ, Йорданы арми бямба гарагт хоол хүнс бүхий ачааг Газын зурвас руу илгээсэн гэж АНУ-ын Төв командлал болон Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашигласан байна.

Леброн Жеймс 40 мянган оноо авсан анхны сагсанбөмбөгч боллоо

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Л.Жеймс орон нутгийн цагаар бямба гаргийн орой болж буй “Денвер Наггетс” багийн эсрэг тоглолтоос есөн оноо авахад түүхэн дээд амжилтын эзэн болох байсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үеийн 10:39 минутад 40 мянга дахь оноогоо авчээ.

Улаан тэнгист живсэн хөлөг онгоц экологид аюул учруулж болзошгүйг сэрэмжлүүлэв

Өнгөрсөн сард Йемений хутичуудын дайралтад өртсөн ачаа тээврийн “Rubymar” хөлөг онгоц бямба гарагт Улаан тэнгисийн өмнөд хэсэгт живсэн тухай Йемений засгийн газар мэдэгдлээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Умард Солонгосоос учрах цөмийн болон пуужингийн аюул заналын эсрэг тогтоон барих хүчийг бэхжүүлэх зорилготой Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан томоохон сургуулилалт өнөөдөр эхэллээ.

Швейцарчууд 13 дахь сарын тэтгэвэр авдаг болно

Швейцарчууд ням гарагт буюу өчигдөр болсон бүх нийтийн санал асуулгаар тэтгэврийн насыг 66 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, тэтгэвэр авагчдад 12 сарын тэтгэврээс гадна 13 дахь сарын тэтгэвэр олгох тухай Үйлдвэрчний эвлэлийн холбооны (SGB) санаачилгыг дэмжжээ.

АНУ: Хийгээгүй хэргийнхээ төлөө 24 жилийн ял эдэлсэн эр Теннесси мужаас нөхөн төлбөр нэхэмжилжээ

Өдгөө 61 настай Уэйн Буржесс 24 жилийг торны цаана өнгөрүүлсний эцэст өнгөрөгч оны тавдугаар сард суллагдсан билээ. Түүний хувьд 1999 онд тухайн үед үерхэж байсан бүсгүйнхээ 16 сартай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял сонсож байсан юм.

Тэрбумтан бүсгүй Рианна зургаахан сая ам.долларын төлөө бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн үү?

Өнгөрөгч долоо хоногт хамгийн ихээр олны анхаарлыг татаж, шуугиулсан мэдээ бол дуучин Рианна урлагийн карьераасаа завсарлаад 8 жилийг үдсэний эцэст Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радхика Мерчант нарын хурмын өмнөх ёслолд урилгаар очин бүрэн хэмжээний тоглолт хийсэн гэдэг билээ.

Биткоины ханш 65,000 ам.долларыг давлаа

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 65,000 ам.долларыг давжээ. Тэгвэл даваа гарагийн 18:00 цагийн байдлаар нэгж биткоины үнэлгээ 65,370.51 ам.доллар байна.

Газрын тосны үнэ өсжээ

ОПЕК+ бүлгийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо сайн дураар бууруулах шийдвэрээ хоёрдугаар улирлыг дуустал сунгахаар тохиролцсоны дараа даваа гарагт газрын тосны үнэ өслөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08