2024/03/01: Тойм мэдээ
3 сарын 4. 9:500

Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа Куба улс НҮБ-аас анх удаа тусламж хүсжээ

Эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгаа Карибын тэнгисийн арлын улс болох Куба НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас анх удаа хүүхдүүдэд сүүний тусламж үзүүлэхийг хүсжээ.

Дэлхийн хэмжээнд таргалалттай хүмүүсийн тоо 1 тэрбумыг давжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) орон нутгийн цагаар 1-ний өдөр эрүүл мэндийн мэдээллээр дагнан ажилладаг Lancet сэтгүүлд энэ талаарх тайланг нийтэлжээ. Уг тайланд дурдсанаар, 2022 оны байдлаар 879 сая насанд хүрэгчид, 159 сая хүүхэд, өсвөр насныхан таргалалттай байгаа нь тогтоогдсон талаар онцолсон байна.

Amazon хиймэл оюун ухаан, робот техник хөгжүүлэгч компаниудад хөрөнгө оруулахаар 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлжээ

Америкийн цахим худалдаанд суурилсан мэдээллийн технологийн Amazon компани нэг тэрбум ам.долларын санхүүжилт бүхий аж үйлдвэр, инновацийн сангаар дамжуулан хиймэл оюун ухаан болон робот техникийг хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулж буй талаар Их Британийн өдөр тутмын Financial Times сонин орон нутгийн цагаар 28-ний өдөр мэдээлжээ.

Польш: Украины оронд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж магадгүй

Европын хэд хэдэн оронд Украинаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг эсэргүүцсэн фермерүүдийн жагсаал үргэлжилж байгаа энэ үед Польшийн засгийн газар Украины оронд Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглох асуудлыг авч үзэхээр шийджээ.

Хэт боловсруулсан хүнс олон төрлийн өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ

Хэт боловсруулсан хоол хүнс нь зүрхний өвчин, хорт хавдар, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэцийн эрүүл мэнд, эрт нас барах эрсдэл зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий 32 хүчин зүйлтэй шууд холбоотой болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ.

Mайкрософт компани санхүүгийн ажилтнуудад зориулан AI чатбот гаргана

Санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст зориулан тэдний гол ажлуудыг гүйцэтгэх боломжтой Copilot чатботыг гаргахаа Microsoft компани зарлалаа. Программ хангамжийн тус компани эхлээд уг хэрэгслээ олон нийтэд урьдчилсан байдлаар танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь өгөх ажээ.

Apple ID-ийн нэрийг өөрчилнө

Apple компани хэрэглэгчийн бүртгэлийг шинээр үүсгэх хаяг буюу Apple ID-ийн нэрийг Apple Account болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай MacRumors цахим хуудас компанийн эх сурвалжийг эш татан мэдээлэв.

Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай хуулийн төслийг Конгресс баталжээ

Засгийн газрын зарим агентлагийг дахин нэг долоо хоног буюу гуравдугаар сарын 8-ныг хүртэл, бусад агентлагийг гуравдугаар сарын 22 хүртэл санхүүжүүлэхийг Сенатын танхимын гишүүд 77:13 гэсэн саналын харьцаагаар дэмжжээ.

В.Путин Холбооны хуралд жил тутмын илгээлтээ сонсголоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу парламентад жил тутам танилцуулдаг илгээлтээ сонсголоо. Энэ удаагийн илгээлт хамгийн удаан буюу 2 цаг 6 минут үргэлжилжээ.

Газад өлсгөлөн нүүрлэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ анхаарууллаа

Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлагууд болон холбогдох албаныхан пүрэв гарагт анхаарууллаа.

Кубын талд тагнуул хийсэн Америкийн дипломатч гэм буруугаа хүлээнэ

Өдгөө 73 настай М.Рочаг "гадаадын тагнуулаар ажилласан", "мөрдөн байцаагчдад худал мэдүүлэг өгсөн" зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Прокурорууд түүнийг хэдэн арван жилийн турш “Кубын тагнуулын албаны нууц төлөөлөгч”-ийн үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байна.

Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

“Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс шатахуун экспортлохыг түр хориглож, биржийн арилжаагаар борлуулах дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Холбогдох тогтоолыг баталсан бөгөөд эл шийдвэр нь хаврын тариалалтын ажил, амралтын үе, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажилтай холбоотойгоор эрэлт ихтэй байгаа энэ үед шатахууны зах зээлийг тогтвортой байлгахад чиглэсэн” гэж Оросын Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21