Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ
4 сарын 5. 15:210

Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ.

Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна. Баривчлах ажиллагааг Итали, Австри, Румын, Словак улсуудад явуулжээ.

Италийн санхүүгийн цагдаа газрын мэдээлснээр, холбогдох этгээдүүдийн гэр, ажлын байрнуудад нэгжлэг хийж, Ламборжини, Порше авто машинууд, Ролекс цагнууд, Картьегийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн харшууд болон бусад эд хөрөнгийг хураан авсан байна.

European police seize Lamborghinis and Rolexes over alleged $650M Covid-19  fraud | CNN

Энэхүү луйврын хэрэг нь ЕХ-ны эдийн засгийг сэргээхэд туслах зорилго бүхий 800 тэрбум еврогийн санг зүй бусаар ашигласан гэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж магадгүй байна. Итали улс тус сангаас хамгийн их буюу 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авсан юм.

Гэмт хэргийн бүлэглэл нь 2021-2023 оны хооронд Италийн эдийн засгийг сэргээх багцыг луйвардах зорилгоор залилангийн механизмыг ашигласан хэмээн Европын Прокурорын газар /EPPO/ мэдэгджээ. 2021 онд уг бүлэглэл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих нэрийдлээр буцалтгүй тусламж авах хүсэлт гаргаж байсан бөгөөд компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, зохиомол компаниуд байсан байна.

Италийн Үндэсний сэргээн босголтын төслаас /NRRP/ 600 сая евро авсныхаа дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн байна. Мөн залилан хийснээ нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүлэн серверийг ашиглаж байжээ.

АНУ-д мөн адил “Ковид-19”-ийн тусламжийн эх үүсвэртэй холбоотой залилангийн гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Small Business Administration гэдэг байгууллага цар тахлын дараах тусламжийн сангаас 200 тэрбум гаруй доллар тараасан гэж нэгэн ТББ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард мэдэгдэж байв.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43