Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Google компани орон нутгийн цагаар 8-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах "Made by Google" нэртэй шинэ бүтээгдэхүүнээ сурталчилах арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох Pixel 9 цувралаа олон нийтэд танилцуулах төлөвтэй байна.
Мэдээлэл технологийн чиглэлээр дагнан ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох TechCrunch-ийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Google 10-р сарын дундуур зохион байгуулдаг уламжлалтай "Made by Google" арга хэмжээг энэ жил хоёр сар орчмоор урагшлуулахаар шийдсэн тухай онцолжээ.
Тус компанийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг Apple 9-р сард iPhone-ийн шинэ цувралаа танилцуулдаг тул үүнээс өрсөж шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах зорилготой гэж шинжээчид энэхүү шийдвэрийг тайлбарлав.
Түүнчлэн ирэх 11-р сард АНУ-ын түүхэн дэх хамгийн “шуугиантай” ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Тиймээс хэрэв ирэх 10-р сард тус арга хэмжээг зохион байгуулсан тохиолдолд хэрэглэгчдийн анхаарлыг татахад хүнд байх магадлал өндөр гэх таамаглал ч байгаа юм.
Google компани энэхүү арга хэмжээний үеэр өндөр технологийн ухаалаг гар утасны Pixel 9 цувралын хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн загвар болох “Pixel 9 Pro”болон “Pixel 9 Fold”-ийг танилцуулах төлөвтэй байна. Нэмж дурдахад эдгээр ухаалаг гар утаснуудад хиймэл оюун ухааны шинэ үеийн функцийг нэвтрүүлэх гэнэ.
Google өнгөрсөн долоо хоногт болсон бэлтгэл арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүний зарим тизер зургийг нийтэлсэн юм. Хэдийгээр шинэ бүтээгдэхүүний зарим үзүүлэлтийг олон нийтэд урьдчилан мэдэгдэх нь үндсэн арга хэмжээний ач холбогдол, хэрэглэгчдийн хүлээлтийг бууруулах сул талтай ч энэ удаад хэрэглэгчдийн сонирхлыг өдөөх стратегийн нэг шийдэл гэж үзсэн бололтой.
Түүнчлэн өгөрсөн долоо хоногт цацсан бичлэгт “Pixel 9 бол Gemini-д зориулж бүтээсэн эвхэгддэг ухаалаг утас" гэсэн уриа бичсэн байжээ. Gemini бол Google-ийн хиймэл оюун ухааны загвар билээ.
Google-ийн Pixel 9 цуврал нь “Pixel 9”, “Pixel 9 Pro”, “Pixel 9 Pro XL”, “Pixel 9 Pro Premium” гэсэн дөрвөн загвараас бүрдэх аж. Эдгээр загварууд нь тус компанийн хөгжүүлсэн “Tensor G4” процессороор тоноглогдсон бөгөөд үндсэн үйлдлийн системээс гадна “Android 15”-ыг дэмжих гэнэ.
Эх сурвалж: SBS Biz
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй