CU Конвиниенс дэлгүүр 400 дахь салбараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нээлээ
7 сарын 25. 12:320

CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Премиум Нэксус ХК нь CU-ийн 400 дахь салбар дэлгүүрээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нээлээ.

CU конвиниенс дэлгүүрийн сүлжээ нь 2023 оноос эхлэн хөдөө орон нутагт салбар дэлгүүрээ нээж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт 27 салбар дэлгүүр орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Ингэснээр тухайн орон нутагт олон улсын үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхээс гадна аялал жуулчлалын үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах, шинээр ажлын байр бий болгох, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, эрүүл ахуй, орчны аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөөг орон нутгийн хөгжилд авч ирж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд CU конвиниенс дэлгүүрийн 400 дахь салбар дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд “Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг, Би Жи Эф Ритэйл компанийн Гүйцэтгэх захирал Мин Синг Бэ, Олон улсын бизнес хариуцсан захирал Им Хёнг Гин нар оролцож ёслолын тууз хайчилж, 400 дахь салбар дэлгүүрийн хүндэтгэлийн самбарыг заллаа.

“Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Бид Үндэсний хэмжээний сүлжээ дэлгүүр болох зорилгынхоо хүрээнд орон нутаг дахь салбар дэлгүүрүүд, аялал зуучлалын бүс нутгуудад салбарын тэлэлтээ хийхийг зорьж байна. Бид өнгөрсөн 6 жилийн хугацаанд үйлчилгээний олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлж, бэлтгэсэн хоол үйлдвэрлэл, хүнсний түгээлт, үйлчилгээний дэд бүтцээ дэлхийн түвшинд хүргэснээр Монголдоо ажиллаж амьдрахад таатай орчныг бий болоход өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна” гэж онцлон хэлсэн юм. Нээлтийн үйл ажиллагааны дараа ноён Мин Синг Бэ “Өмнөд Солонгосын тэргүүлэгч конвиниенс франчайз операторын хувьд бид хэрэглэгчдэдээ найрсаг, эрч хүчтэй, хамгийн сүүлийн үеийн трэнди үйлчилгээг санал болгохыг зорин ажилладаг. Бидний хамтрагч Премиум Нэксус ХК манай компанитай ижил алсын хараатай үйл ажиллагаагаа явуулж байгаад баяртай байна. 400 дахь дэлгүүр нээгдсэнээр Монголын хэрэглэгчид маань Солонгос дахь хэрэглэгчидтэй адил чанар, хурд, найдвартай байдал, найрсаг үйлчилгээг мэдрэх боломжтой боллоо” гэж хэллээ.

CU конвиниенс дэлгүүрийн 400 дахь салбарын нээлтэд зориулж бэлэгтэй хямдралтай сугалаатай худалдааг зохион байгуулж, дуулах дуртай Сэлэнгэчүүддээ зориулан Open mic хөтөлбөрийг зохион байгуулж, San Juniper хамтлаг ая дуугаа өргөлөө.

Эх сурвалж: Cu Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54