Мона Лизагийн хөргийг тусгай өрөөнд байрлуулна
4 сарын 29. 16:560

Италийн нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл Мона Лизагийн хөргийг Луврын музейд тусгай өрөөнд байрлуулахаар төлөвлөж байна гэж тус музейн захирал Лоранс де Кар бямба гарагт мэдэгджээ.

"Ингэснээр зөвхөн Мона Лизагийн хөрөг зургийг л харахаар Луврын музейд зочилж буй хүмүүст уг бүтээлийг илүү сайн үзэж сонирхох боломж бүрдэнэ" гэж тэрбээр "Франс Интер" радиод ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Луврын музей Соёлын яамтай боломжит шийдлүүдийн талаар хэлэлцэж байгаа ажээ.

Дэлхийн хамгийн алдартай музей болох Луврын музей 2023 онд есөн сая орчим зочин хүлээн авчээ. Л.Карын хэлснээр тэдний 80 хувь нь буюу өдөрт 20 мянган хүн Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлийг харахаар ирдэг бөгөөд ихэвчлэн уг зургийн өмнө зургаа авхуулдаг байна.

Мона Лизагийн хөрөг нь одоогоор Луврын музейн хамгийн том танхимд шилэн хоргонд хадгалагдаж буй юм. Тус танхимд мөн 16 дугаар зууны үеийн Венецийн мастеруудын бүтээлүүд байдгаас гадна Паоло Веронезегийн "The Wedding at Cana" нэртэй бүтээл өлгөөтэй байдаг. "The Wedding at Cana" нь Луврын музей дэх хамгийн том зураг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35