Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
5 сарын 15. 17:000

Японы эм үйлдвэрлэгч “Takeda Pharmaceutical” компани Альцгеймерийн өвчний вакцин гарган авахаар ажиллаж буй Швейцарын “AC Immune” гарааны компанид 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.

“AC Immune” компанийн ерөнхий захирал Андреа Пфайфер мэдэгдэхдээ, уг вакцины урьдчилсан туршилтын явцад гаж нөлөө илрээгүй байна. Гэсэн хэдий ч дараачийн 12 сарын хугацаанд завсрын туршилтыг хийж байгаа тул үр дүнгийнх нь талаарх мэдээлэл одоогоор алга байна. Түүнчлэн “вакцины эсрэг биетийн профиль нь хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа вакцинуудынхтай маш төстэй” гэдгийг А.Пфайфер дурдсан байна.

Японы компанитай байгуулсан гэрээ хэлцлийн хүрээнд “AC Immune” компани эхний ээлжид 100 сая ам.доллар, харин эмнэл зүйн туршилтын бүх үе шат амжилттай дууссан тохиолдолд 2.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэмж авах ажээ.


Эх сурвалж: Nikkei Asia /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52