Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
5 сарын 15. 18:070

Канад улсын Альберта мужид ойн түймэр дэгдсэний улмаас 6000 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн тухай CBC телевизийн суваг мэдээллээ.

Вуд Баффало нутгийн Форт Макмуррай хотын хэд хэдэн дүүргийн оршин суугчид нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг авсан байна. Энэ нутаг 2016 онд ойн түймэрт ихээр өртсөн бөгөөд тухайн үед 3 200 гаруй барилга байгууламж сүйдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр хоёр хүн амиа алджээ. Одоо дэгдээд буй түймэр 10 мянган га талбайг хамраад байна.

Канадын Ойн түймрийн нөхцөл байдлыг хариуцсан байгууллага хоорондын төвөөс мэдээлснээр, тус улсад одоогоор ойн түймрийн 90 орчим голомт бүртгэгдсэний 12 нь “хяналтаас гарсан” гэсэн ангилалд багтаж байна. Хамгийн олон ойн түймэр Альберта, Британийн Колумб мужуудад гарчээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52