Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
5 сарын 16. 10:170

 

Apple компани “Vision Pro” AR (бодит болон хийсвэр холимог орчин) төхөөрөмжөө ирэх сараас эхлэн АНУ-аас бусад улс орнуудад худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 13-ны өдөр эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Apple компани “Vision Pro”-г АНУ-аас бусад улс орнуудад худалдахаар бэлтгэж байгаа бөгөөд ирэх сарын 10-наас 14-ний хооронд зохион байгуулагдах “Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал”-ын дараа гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Хилийн чанад дахь зах зээлд Өмнөд Солонгос, Герман, Франц, Австрали, Япон, Сингапур, Хятад зэрэг орнууд орох аж.

Худалдаанд гараад 4 сарын нүүрийг үзэж буй тус төхөөрөмж ийнхүү ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гарах төлөвтэй байна. Тодруулбал Apple компани өнгөрөгч 2-р сарын эхээр АНУ-д “Vision Pro”-г худалдаалж эхэлсэн бөгөөд тухайн үед хэзээ гадаад зах зээлд гаргах талаар ямар нэгэн мэдээлэл дурдаагүй байсан юм. “Vision Pro”-г өнгөрсөн оны 6-р сард анх танилцуулж байснаас хойш нэг жил орчмын дараа ийнхүү олон улсын зах зээлд гаргахаар болж буй бололтой.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрөгч 3-р сард Хятадад айлчлах үеэрээ төрийн мэдлийн CCTV агентлагт өгсөн ярилцлагадаа энэ онд багтаан Хятадын зах зээлд “Vision Pro”-г гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Apple компанийн хувьд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болох iPhone-ийн борлуулалт удааширч байгаа энэ үед “Vision Pro”-г гадаад зах зээлд гаргах нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусална гэж Bloomberg News агентлаг таамагласан байна.

Гэвч тус төхөөрөмж нь 3,499 ам.доллароор борлуулагдаж байгаагийн улмаас өнөөдрийг хүртэлх борлуулалт тийм ч амжилттай байж чадаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Ноён Күүк энэ сарын 2-ны өдөр компанийнхаа санхүүгийн гүйцэтгэлийг зарласны дараа зохион байгуулагдсан хурал дээр хэлэхдээ, "Манай үйлчлүүлэгчид уг төхөөрөмжийг төрөл бүрийн зорилгоор ашиглаж байгаа нь ажиглагдсан. Бид Vision Pro төхөөрөмжийн экосистемийг хөгжүүлж, илүү олон программ, аппликейшнийг суулгахад анхааран ажиллаж байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50