Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
5 сарын 15. 18:550

“Дубайн мангро мод” гэдэг нэртэй төсөл хэрэгжсэн тохиолдолд АНЭУ-ын Дубай хотын 70 гаруй км урт эргийн шугамын дагуу “далайн эргийг нөхөн сэргээх дэлхийн хамгийн том төсөл” болно.

Төслийн хүрээнд 100 сая гаруй мангро мод буюу далайн эргийн усанд ургадаг, экосистемүүдийг бүхэлд нь дэмжих чадвартай мод, бут сөөгийг тарих ажээ. Энэ нь жилд 1.2 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээхэд хангалттай бөгөөд хийн түлшээр ажилладаг 260 мянган автомашиныг хэрэглээнээс гаргасантай тэнцэнэ гэж төслийг санаачлагч “URB” компани мэдээлжээ.

Тус компанийг үүсгэн байгуулагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Бахараш Багериан ярихдаа, мангро мод бол далайн эргийн элэгдэл, далайн усны түвшин нэмэгдэхээс хамгаалах байгалийн өөрийнх нь хамгаалалтын тогтолцоо хэмээн тайлбарлаад, дээрх хоёр асуудал далайн эргийн бүх хотод тулгамдаж буйг онцоллоо.

“Одоогоор бид судалгааны шатандаа явж байна. Бид зургаан байршлыг сонгож, зураг төслөө боловсруулж байгаа. Төслийг 2040 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгана хэмээн бид урьдчилан төсөөлж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Халуун орны ширэнгэн ойгоос ч илүү ач холбогдолтой

Төлөвлөлтийн шатандаа яваа “URB”-гийн бусад загварт Дубай хотод 2040 он гэхэд 1000 гаруй км урт дугуйн зам барих мастер төлөвлөгөө, далайн судалгаа, эко аялал жуулчлалын зориулалттай хөвөгч байгууламж болох “Dubai Reefs” зэрэг багтжээ. Энэ байгууламж дотор дэлхийн хамгийн том хиймэл хадан хясааг байгуулах ажээ.

“Дубайн мангро”-г анхандаа “Dubai Reefs”-ийн нэг хэсэг байдлаар төлөвлөж байсан боловч дараа нь тусдаа бие даасан төсөл болгожээ. Б.Багерианы хэлснээр, энэ нь байгаль орчин, хот суурин газарт тулгарч буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

Нэн тэргүүний зорилго бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэх ба далай, хуурай газрын хооронд аажмаар буфер буюу жийрэг бүс бий болгож, далайн түвшнийг бууруулдаг мангро моднуудын байгалийн чадавх зохилдолгоо, нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандлаас ангижруулдаг чадварыг нь ашиглах юм.

Мангро мод нь халуун орны ширэнгэн ойтой харьцуулахад энэ бүхнийг 10 дахин хурдан бий болгох бөгөөд нүүрстөрөгчийг 3-5 дахин шингээх чадвартай ажээ.

Хиймэл оюун ухаант цэцэрлэгчид

Технологи бол “Дубайн мангро” төслийн хөгжил, үйл ажиллагааны аль алинд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтайгаар модны ургалтыг байнга хянах ажээ.

Түүнчлэн нисгэгчгүй онгоцуудыг ашиглан мод ургах хамгийн өндөр магадлалтай газруудад мангро модны үрийг цацна. Дараа нь мангрогийн хамрах хүрээг тогтоохын тулд хиймэл дагуулын зургуудыг ашиглах тул анхаарал илүү хандуулах ёстой газруудыг тодорхойлоход тус дөхөм болно.

Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээг хийснээр биологичид болон хот судлаачдад нөхөн сэргээлтийн явцын талаар заавар зөвлөгөө өгөхөд шаардлагатай хэмжээний өгөгдлийг боловсруулах ажээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22