Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
5 сарын 13. 19:250

Украины Харьков мужийн хэд хэдэн тосгонд тулаан болж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт мэдээлжээ.

Тэрбээр дүрс бичлэгээр ээлжит мэдэгдлээ хийхдээ, Донецк мужийн зарим газруудад ширүүн тулаан болж байгааг мөн мэдээлсэн байна.

В.Зеленскийн хэлснээр, Харьков мужийн фронтын томоохон хэсгүүдэд “хамгаалах тулаан” үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт Оросын цэргүүд хуягт техникийн хүчээр өргөн цар хүрээтэй давшилтын ажиллагааг явуулж эхэлжээ.

"Саарал бүсээс дайны бүс болон хувирсан тосгод бий. Тэдгээрийн заримд нь эзлэн түрэмгийлэгчид байрлалаа бэхжүүлэхийг оролдож байгаа бол заримыг нь давшилтаа үргэлжлүүлэхэд ашиглаж байна" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв. Донецкийн зарим бүс нутагт ч мөн адил нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг тэрбээр дурдсан байна.

Түүний хэлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа Авдеевка хотоос баруун хойд зүгт орших Покровскийн чиглэлд 30 удаа зэвсэгт тулгаралт болжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33