Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
5 сарын 13. 19:550

Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай шинэчилсэн хэлэлцээрт энэ онд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Максим Решетников Төрийн Думын Эдийн засгийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ "Энэ онд бид Хятад улстай хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна" гэлээ.

Өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбоо болон Ираны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, соёрхон батлуулахаар илгээсэн гэдгийг М.Решетников дурдав. "Бид Монгол, АНЭУ болон Индонез улстай ийм гэрээ байгуулахаар ажиллаж байна. 2023 онд ТУХН-ийн хүрээнд үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурж, мөн соёрхон батлуулахаар өргөн барьсан. АНЭУ-тай ийм гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийж байна” гэж сайдад нэр дэвшигч нэмж дурдав.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22