Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
5 сарын 14. 12:540

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) зөвлөл Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчинтай холбоотой асуудлыг хэлэлцэх ээлжит бус хурлыг энэ сарын 17-нд хийхээр шийдвэрлэсэн тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв.

Өмнө нь WADA энэ асуудлыг нарийвчлан шалгахаар бие даасан прокурор Эрик Клотиерийг томилсон юм.

2021 оны Токиогийн Олимпод оролцсон Хятадын 23 тамирчны сэргээшийн шинжилгээнээс триметазидин илэрсэн боловч WADA тамирчдыг буруутгаж буй нотлох баримт хангалтгүй байгаа тул тэмцээнд оролцох эрхийг нь хасаагүй гэж “The New York Times” сонинд дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын уран гулгагч Камила Валиева триметазидин хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ. Спортын арбитрын шүүх WADA-гийн хүсэлтийг хүлээн авч, К.Валиевагийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гаргасан амжилтыг хүчингүй болгож, дөрвөн жилээр эрхийг нь хассан юм.

Хятадын тамирчид хориотой бодисыг санамсаргүйгээр, бага хэмжээгээр хэрэглэсэн тул тэдэнд ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй гэж Хятадын тал мэдэгджээ. Хятадын допингийн эсрэг агентлагийн шалгалтын явцад "энэ хэрэг муудсан хоолноос үүдэлтэй" гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хятадын тамирчдын шинжилгээний дүн эерэг гарсныг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хэргийг шалгах бие даасан прокурор томилохыг АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг дөрөвдүгээр сарын 23-нд уриалжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22