Эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг том нээлт хийсэн гэв
7 сарын 19. 12:140

Британийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгдсэн нийтлэлээс үзвэл, эрдэмтэд хөгшрөлтийг эрс удаашруулах арга олсон бололтой.

Тухайлбал, Сингапурын анагаахын сургууль, Лондоны Империал коллежийн эрдэмтдийн ахлан хийсэн хулгана дээрх туршилтын үр дүнд интерльюкин-11(IL-11) хэмээх уургийг хязгаарласнаар хулганын нас уртсаад зогсохгүй хөгшрөлттэй холбоотой өвчнүүдээс сэргийлж байсан гэнэ.

Судлаачдын нээснээр хөхтөн амьтан хөгшрөх тусам эд эрхтнүүд нь интерльюкин-11 уургийг улам улам ихээр ялгаруулж, улмаар биед өөх хуримтлагдаж, булчин багасаж, үс унаж, хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг гэнэ.

Туршилтын явцад “дунд эргэм” насны хулгануудад интерльюкин-11 уургийн эсрэг биет тарихад хулганын нас эр эм ялгаагүй 25 хувиар уртассан гэнэ. Түүнээс гадна эсрэг биет тариулсан хулганууд бусдаасаа бүх талаар эрүүл, эрч хүчтэй болжээ. Мөн бусад хулгануудын 60 хувь нь хавдартай болж байхад эсрэг бие тариулснуудын 16 хувь нь хавдраар өвчилсөн аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
3
3
1
12
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54