Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
7 сарын 5. 11:320

АНУ-ын сансрын нисэгчид саран дээр үнэхээр хөл тавьсан эсэх асуудлыг тойрсон цуу яриа, эргэлзээ бүгдийг тайлахаар ОХУ-ын сансрын Роскосмом агентлагийн тэргүүн ам нээж, Аполло ажиллагаагаар америкёуудын авчирсан дээр үнэхээр сарны хөрс мөн байсан гэдгийг тайлбарлалаа.

Тухайлбал, лхагва гарагт болсон парламентын хуралдааны үеэр Роскосмос-ын тэргүүн Юрий Борисов Америкийн сансрын нисэгчид саран дээр үнэхээр газардсан эсэх талаар асуултад хариулжээ. Түүний хэлснээр, АНУ-ын ҮАТСНА хэд хэдэн нислэгийнхээ үр дүнд олж авсан хөрсний дээжүүдээ ЗХУ-тай хуваалцаж байсан агаад тэр дундаас аполло ажиллагааны нотлох баримт бодит, үнэн байсан гэнэ.

Тэрээр “Манай Шинжлэх ухааны академийн баталснаар сарнаас авчирсан хөрсний дээж үнэхээр сарны хөрс мөн байсан” хэмээж, тус дээжийг зөвхөн ЗХУ ч биш, өөр олон улс судалж баталсан гэдгийг онцолжээ.

Харин Роскосмосын өмнөх тэргүүн Дмитри Рогозин Аполло ажиллагаанд эргэлздэг талаараа удаа дараа илэрхийлж байсан билээ. Тэрээр “Олон хүн Вашингтоны талыг баримталдаг ч гэлээ баттай нотолгоо гаргаж ирээгүй. Тэр байтугай АНУ-ын сансрын агентлагтай харилцах харилцаанд сэв суулгахыг санаархлаа гэж намайг зэмлэдэг” хэмээн ярьж байв.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00