“АПЕКС КАПИТАЛ” ҮЦК хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүллээ
7 сарын 9. 11:320

Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, зах зээлийн тэргүүлэгч компанийн нэг “Апекс капитал” ҮЦК ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 7-р сарын 05-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажлаа.

Тус өөрчлөлтөөр компанийн удирдлагын баг эзэмшлийн хувиа нэмэгдүүлснээр “Апекс капитал” ҮЦК ХХК нь нэг талаас үүсгэн байгуулагч, том хувьцаа эзэмшигч ТЭСО Групп, нөгөө талаас компанийн удирдлагын баг гэсэн хувьцаа эзэмшлийн бүрэлдэхүүнтэй болж санхүү, хүний нөөц болон үйл ажиллагаандаа тэлэлт хийж байна.

О.Дамжин (Хувьцаа эзэмшигч, ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга):

Бидний зүгээс хөрөнгийн зах зээл нь Улс орны эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур байна хэмээн үзэж 2016 онд тус үнэт цаасны компанийг үүсгэн байгуулж, компанийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой, хараат бусаар явуулах зорилгоор мэргэжлийн ур чадвар болоод ёс зүйн өндөр стандарт шаардлага хангах удирдлагын багтай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Итгэлцэл, ёс зүй, мэргэжлийн ур чадвар дээр тогтдог зах зээлийн хувьд компанийн хувьцаа эзэмшигч, менежментийн баг тогтвортой байх нь чухал үзүүлэлтийн нэг мөн бөгөөд энэ нь хамтран ажиллаж буй үнэт цаас гаргагч, харилцагч, хөрөнгө оруулагчдад үр ашигтай гэж бид үздэг.

Б.Лхамдолгор (Хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал):

Компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, хөрөнгө оруулагчид болон харилцагч нартаа дараа дараагийн шинэ үйлчилгээг үзүүлэхэд дахин нэг алхам урагшилсан үйл явдал болж байна. Бид цаашид харилцагч, хөрөнгө оруулагчдадаа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хамтран ажиллаж, амжилттай хөрөнгө оруулалтынх нь нэг хэсэг байхаар тууштай ажиллах болно.

Мөн “Апекс капитал” ҮЦК нь үнэ цэнээ өсгөж, баялаг бүтээж буй үнэт цаас гаргагч компаниудын урт хугацааны тогтвортой өсөлтийг санхүүжүүлэх хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн, найдвартай хамтрагч байх зорилгоо цаашид баримтлан ажиллана.

“АПЕКС КАПИТАЛ” ҮЦК-ийн тухай: Компани нь Монголын хѳрѳнгийн зах зээлийн шинэ эрин үеийг бүтээлцэж, олон нийтэд хѳрѳнгѳ оруулалтын зуршлыг бий болгохоор зорин цахим орчинд судалгаа мэдээллийг тогтмол бэлтгэн хүргэж байна. Мѳн хувь хүний хѳрѳнгѳ оруулалтын багцад тохирсон тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгохын зэрэгцээ хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний хүрээнд дотоод, гадаад хувьцааны хуримтлал үүсгэх боломжийг харилцагчдад бий болгон ажилладаг.

Андеррайтерийн үйлчилгээний хүрээнд өнгөрсөн 6 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлээс IPO, нээлттэй болон хаалттай бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг бүтээгдэхүүн гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд амжилттай татан төвлөрүүлж өгсөн.

“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн менежментийн баг нь хөрөнгө оруулалт, санхүү бүртгэл, хуулийн чиглэлээр 8-18 жил ажилласан туршлагатай юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.apex.mn-с аваарай.

ТЭСО Группийн тухай: ТЭСО Групп нь 2003 оноос хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба өнөөдөр барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, гадаад худалдаа, экспорт, аялал жуулчлал зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн голлох чиглэлүүдэд нийт 30 гаруй салбар болон хамтарсан компанитай болтлоо өргөжиж, 2,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй үндэсний тэргүүлэгч групп компани билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.teso.mn-с аваарай.

Эх сурвалж: “Апекс капитал ҮЦК” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54